Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа


7-р сарын 3
0 цаг 10 минут

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.07.02/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд төрөөс эрчим хүчний салбарын өсөлтийг дэмжин, либералчлал хийх асуудлыг тусгасны дагуу эрчим хүчний томоохон төслүүдийг нэн даруй эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж, энэ хэрэглээний өсөлтийг хангах дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц чадлын зохистой хэмжээнд (20 хувь илүү) хүргэх буюу одоо байгаа суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж 2030 оны түвшинд 3750 МВт хүргэх хэрэгцээ шаардлага бий болжээ.

Эрчим хүчний төслүүд нь санхүүжилтийн хувьд асар өндөр өртөгтэй бөгөөд үүнийг төр дангаар санхүүжүүлэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг зайлшгүй шаарддаг байна. Гэвч, санхүүжилтийн дүнгээс хамаарч хөрөнгө оруулагч орж ирэхэд хүндрэлтэй төслүүдэд төрөөс тодорхой хэсгийг санхүүжүүлэх шаардлага үүсдэг бөгөөд энэ тохиолдолд төрийн санхүүжилттэй холбоотойгоор эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлага бий болдог байна. Тухайлбал, төрөөс төслийн тодорхой хэсгийг нь санхүүжүүлээд, үлдэх төлбөрийг нь тухайн станцын үйл ажиллагааны орлогоос нь буцаан төлөх EPC+F нөхцөлтэй сонгон шалгаруулалт явуулах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиудаар зохицуулах боломжгүй аж.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалтын хүрээнд сонгон шалгаруулах тохиолдолд EPC+F буюу барих, шилжүүлэх төслийг хэрэгжүүлэхийг хориглосон, түншлэлийн бусад хэлбэрээр шалгаруулах бол 36-48 сарын хугацаа шаардагдаж байгаа юм байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар “түлхүүр гардуулах” нөхцөлтэй буюу Engineering, Procurement, Construction гэрээгээр сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болсон, нөгөө талаас EPC+F төслийн санхүүжилтийн зарим хэсгийг гүйцэтгэгч нь санхүүжүүлэх нөхцөлтэй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендер сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байна хэмээн Эрчим хүчний сайд танилцуулсан.

Иймээс төрийн болон орон нутгийн өмчид эзэмших эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах эрх, сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тогтоох харилцааг зохицуулахаар тусгажээ. Сонгон шалгаруулалтыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалт хийх ажлын хэсэгт тавигдах шаардлагыг хуулийн төсөлд тодорхойлж, энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үнэлгээний хороотой ижил нөхцөл, шаардлага хангасан гишүүдтэй байхаар тусгасан байна.

Түүнчлэн, түлхүүр гардуулах нөхцөлөөр сонгон шалгаруулалт хийхтэй холбоотойгоор туслан гүйцэтгэгчийн чадавхын үнэлгээнд тооцох асуудлыг хуулийн төсөлд тодорхой заажээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж төсөл сонгон шалгаруулах замаар эрчим хүчний эх үүсвэр барих этгээдийг тодорхойлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн хэвшилтэй хамтран ажиллах хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд нэгэнт шалгаруулалт хийсэн төслийн хувьд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн процессыг хялбаршуулах, сонгон шалгаруулж, гэрээ байгуулах хугацааг богиносгох харилцааг зохицуулахаар тусгажээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчид эзэмших эрчим хүчний төслүүдийн хувьд төслийн санхүүжилтийн хэлбэр, төрийн оролцооноос хамааран EPC менежмент хийх, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх, барьж шилжүүлэх, менежмент, санхүүжилт болон барих шилжүүлэх төрлүүдийг зайлшгүй нэмэх шаардлагатай байгаад сайд Б.Чойжилсүрэн дурдсан.

Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хянаж ирсэнтэй холбоотойгоор төрийн өмчит аж ахуй нэгжүүд  алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын баталгааны шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдалд орсон байна.

Эрчим хүчний барилга байгууламжийн төсөл нь түлхүүр гардуулах буюу Engineering, procurement, construction хэлбэрээр хэрэгждэг бөгөөд төслийн нарийвчилсан зураг төсөл нь төслийн явцад хийгддэг. Хэрэв Өрийн удирдлагын тухай хуулийн одоогийн зохицуулалтын дагуу нарийвчилсан зураг төслийг урьдчилан хийх тохиолдолд технологи болон үйлдвэрлэгчийг урьдчилан сонгож өрсөлдөөнийг хязгаарлах, маш өндөр зардал гаргаж зураг төслийг урьдчилж хийх зэрэг үр дагавар гарахаар байгааг сайд тодотгоод, хуулийн өөрчлөлтөөр эрчим хүчний төслийн хувьд гаргах Засгийн газрын өрийн баталгааны хувьд тавигдах шаардлагыг өөрчилж, нарийвчилсан зураг төсөв шаардахгүй байх, сүүлийн 3 жил ашигтай ажилласан байх шаардлагыг бууруулж, төсөл нь санхүүжилтээ эргэн нөхөх санхүүгийн тооцоотой байхаар хуульд нэмэлт оруулах саналыг боловсруулжээ.

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж байгуулан эрчим хүчний үйлдвэрлэл, найдвартай байдлыг дээшлүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба сонгон шалгаруулалтад оролцогчид нь эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, станцыг төрд хүлээлгэн өгөх хугацаагаар харилцан өрсөлдөж, хамгийн сайн үнэлгээтэй төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах аж.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах заалтууд олон эрсдэл дагуулах талаар салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Хуульд өөрчлөлт оруулаад хүчин чадал өндөртэй, өндөр тарифтай эх үүсвэрийг өндөр өртгөөр бариад төрд худалдах нь. Энэ нь өрсөлдөөнт зах зээлийг бий болгоход саад тотгор учрах юм биш үү гэсэн эргэлзээ нийгэмд байна. Тийм учраас дээрх эрсдэл, эргэлзээг хаах заалтуудыг хуулийн төсөлд тусгах саналтай байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Хуулийн төслийг харахад эрчим хүчний салбарын суурь харилцаануудыг өөрчлөхөөр тусгасан байна хэмээгээд, хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэн байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учир тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ4 цаг 46 минутын өмнөТэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бодлого чухал…4 цаг 59 минутын өмнө“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна7 цаг 20 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав8 цаг 44 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал8 цаг 52 минутын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ9 цаг 38 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа9 цаг 43 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ9 цаг 45 минутын өмнөБенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ9 цаг 58 минутын өмнө“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”12 сар 8. 9:20Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна12 сар 8. 9:16Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна12 сар 8. 9:10УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.08-12.1212 сар 8. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 8. 9:02Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.