УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ


7-р сарын 3
18 цаг 28 минут

Төрийн албаны өдөр, Монгол Улсын Төрийн албаны төв байгууллага-Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой өнөөдөр /2025.07.03/ тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд болж буй Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум, яам, агентлаг, төрийн байгууллагын төлөөлөл, “Монгол Улсын Төрийн алба ба олон улсын хамтын ажиллагаа, туршлага” олон улсын форумын зочдоос бүрдсэн 800 албан хаагч оролцож байна. Төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны гишүүд болох Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабал, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Х.Шаандар нар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Үндэсний чуулганы төлөөлөгчдөд сонордуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд гардууллаа. Ерөнхийлөгч “Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө, хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулья” хэмээжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа сонордууллаа. Тэрбээр, “Та бүхэнд Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж, орчин цагийн Төрийн албаны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

Төрт ёсны өнө эртний түүхтэй манай улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, улмаар 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Энэ хүрээнд дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулах  төрөлжсөн хуулиудын тэргүүн эгнээнд Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдаж, орчин цагийн Төрийн албаны байгууллагын үндэс суурь тавигдсан байдаг. Тэр цагаас өдгөөг хүртэл төрийн албаны хөгжил, шинэтгэл тасралтгүй хийгдэж, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэх үйл явц өрнөсөөр байна.

Монгол Улсын Төрийн албан хаагчийн тоо  1994 онд 141.5 мянга, дундаж цалин 24 мянга, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 292.8 мянган төгрөг буюу 654 ам доллар байсан бол 2024 онд нийт төрийн албан хаагчийн тоо 226.8 мянга,  дундаж цалин 2.3 сая төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 23.4 сая  төгрөг буюу 6898 ам доллар болж өсжээ. Энэ хугацаанд Монгол улсын нийт хүн ам  2,242,998 -аас 3,544,835 болж, дотоодын нийт бүтээгдэхүүн 651,4 тэрбум төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж өссөн байна.

Манай улсын өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил үе үеийн төрийн албан хаагч Та бүхний хүчин зүтгэлийн үр дүн гэдгийг цохон тэмдэглэж, Монгол төрийн бодлогын залгамжийг хангаж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа үе үеийн төрийн албан хаагчид Та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ. Мөн тэрбээр 2023 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинээр бүрдсэн Улсын Их Хурал хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн хоцрогдолгүй, орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх "Гурван төгөлдөршил"-ийн бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Шинэтгэл өчигдрөөр биш өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Тийм ч учраас шинэ Засгийн газар, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх шинэтгэлийг зарласан. Бүх дэлхийг хамран асар хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм, улс төрийн тогтолцоонд төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдол байнга шинэчлэгдсээр байна” гээд Үндэсний чуулганы төлөөлөгчид энэ шинэтгэлд түүчээлж ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 62 дугаар тогтоолоор Монгол Улсын Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны анхны гишүүнээр Л.Лингов, Н.Чадраабал, Х.Шаандар нарыг томилж байсан бөгөөд чуулганы үеэр төрийн албаны төв байгууллагын анхдагчдад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна1 цаг 59 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна2 цаг 4 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана2 цаг 7 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ2 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна2 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо3 цаг 4 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ3 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ3 цаг 11 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа3 цаг 52 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 56 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо4 цагийн өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо4 цаг 5 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 12 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно4 сар 7. 9:51Монголбанк дурсгалын зориулалттай алт, мөнгөн гулдмай худалдаалж байна4 сар 7. 9:20Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ4 сар 7. 9:11УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 7. 9:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.