Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


7-р сарын 3
18 цаг 37 минут

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаан 09 цаг 48 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өнөөдрийн хуралдааныг даргалсан юм. Эхлээд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноотой холбогдох зохицуулалтыг хасах, хүчингүй болгох зохицуулалт тусгасан 7 зүйл бүхий нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Л.Соронзонболд нар асуулт асууж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат нар ажлын хэсгээс хариулт өгсөн.

Автозамын нэгдүгээр эгнээд машинаа байрлуулах зэрэг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй үйлдлүүдэд торгууль бичихдээ сайн дурын ажилтнуудыг оролцуулах гэх зэргээр, мөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч энэ мэт үйлдлийг таслан зогсоох арга замын талаар Г.Уянгахишиг гишүүн тодруулсан. Олон нийтийн цагдаа болон иргэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй үйлдлүүдийг илрүүлж мэдээлснээр торгууль оногдуулах зохицуулалт хэрэгжиж байгаа гэдгийг М.Үнэнбат дарга тайлбарлав. Цаашид мэдээлснийх нь дагуу баталгаажсан арга хэмжээтэй уялдуулан урамшууллын системийг иж бүрнээр шийдвэрл иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем”-ээр 10 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтгы цахим гарын үсгээр баталгаажуулсан торгуулийн хуудсыг цахимаар хүргүүлэх зохицуулалтыг хуульчилна гэв. Одоогоор энэ арга хэмжээ туршилтын хэлбэрээр ажиллаж байгаа, 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс албан ёсоор ажиллаж, хүчин төгөлдөр хяналт тавьж эхлэнэ гэв. Үүгээр олон давтагддаг зөрчлүүдийг шийдвэрлэх боломжтой хэмээн тооцсон байна.

Хариуцлагын төрлийн хувьд эхний удаад торгууль оногдуулах, удаа дараа үйлдвэл жолоодох эрхийг хасах хүртэл хариуцлага тооцох асуудлыг хуульчлах саналаа холбогдох судалгаанд үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэлээ. Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрх бүхий орон нутгийн иргэдийн төлбөртэй холбоотой зохицуулалт болон жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шаардлагын талаар Л.Соронзонболд гишүүн тодруулсан. Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрх бүхий орон нутгийн иргэдийн төлбөрийг аймгуудаас авах зохицуулалт байгаа бөгөөд нийслэл 315 сая төгрөгийн авлагатай байгаа гэв. Үүнийг орон нутгийн төсвийн хуваарилалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн М.Үнэнбат дарга хариулахдаа дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Иргэдийн картын мэдээллээр аль аймгийнх гэдгийг нь ялгах боломжтой байдаг байна.

Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нийтийн тээврийн зорчилттой холбоотой Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн өр,  авлагуудаа шийдэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад харьяалал харгалзахгүй ахмад настнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ зарчмаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд энэ удаагийн өөрчлөлтийг оруулснаар нийслэл болон 21 аймаг хооронд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй холбоотой өр, авлага үүсэхгүй, харьяалал харгалзахгүй төлбөрийг нь тухайн аймаг, нийслэл нь хариуцаад явах боломжтой болох юм байна.

Хуулийн төслийн бусад 6 зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Жолоочийн даатгалын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй тухай хууль зөрчсөн зарим үйлдэлд ногдуулах шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх болон Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвар нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтуудыг тусгасан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем”-ийн талаарх тодорхойлолт, холбогдох зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан системээр гүйцэтгэж болох зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Мөн зөрчлийг цаг алдалгүй шалгаж шийдвэрлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг ажиллагаа шуурхай явагдах, хүний эрх хангагдах нөхцөлийг бүрдүүлэхээр тодорхой төрлийн зөрчлүүдийг дагнасан албанд харьяалан шалгахаар тус төсөлд тусгасан байна. Хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг холбогдох зохицуулалтын дагуу зүйл бүрээр хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов. Дараа нь Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хойшлуулснаа өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүллээ. Улсын дээд шүүхийн 2026 оны төсвийн төслийн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулга хийж, гишүүд холбогдуулан асуулт асууж хариулт авч дууссан юм. Иймд уг асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Х.Баасанжаргал гишүүн 4-5 жилээр төлөвлөгдсөн шүүхийн сургалт, судалгааны зардлын асуудлыг хөндөж, мэдээллээ гишүүдэд дэлгэрэнгүй, цогцоор нь хүргүүлж байхыг хүсэв. Засгийн газраас цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулах арга хэмжээнд шүүх эрх мэдлийн байгууллагыг яамтай дүйцүүлэх хамруулах нь оновчтой эсэх дээр байр сууриа илэрхийлсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах агуулгаар асуудлыг харж, Улсын Их Хурал, тэр дундаа Хууль зүйн байнгын хороо анхаарч шийдвэрлэх шаардлагатай болохыг хэлж байв. Б.Энхбаяр гишүүн дээрх байр суурийг нь дэмжиж буйгаа илэрхийлэхийн хамт шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах Үндсэн хуулийн заалтыг санууллаа. Өнгөрсөн хугацаанд энэ агуулгаар шүүхийн эдийн засгийн баталгааг хангах зорилгоор Улсын Их Хурал олон арга хэмжээ авч хэрэгжүүлснийг Б.Энхбаяр гишүүн тооцоод өнөөдөр Улсын Их Хурал огт дэмжихгүй байгаа мэтээр тайлбар мэдээлэл өгч, төсвөө өнгөрсөн оныхоос хоёр дахин ихээр төлөвлөөд хэлэлцүүлж буйг шүүмжилсэн юм. Ийнхүү гишүүд Улсын дээд шүүхийн 2026 оны төсвийн саналыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусган улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Улсын дээд шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцуулга хийв.

Нийт төсөв 2024 онд 171.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 329.7 тэрбум төгрөг, 2026 оны санал 579.2 тэрбум төгрөг байгаа гэв. Өмнөх онтой харьцуулахад 76 хувиар нэмэгдэх юм байна. Тодруулбал урсгал зардал 39 хувиар, хөрөнгө оруулалт 229 хувиар нэмэгдэхээр тусгасан гээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төсөв нэмэгдэхийн зэрэгцээ шүүхийн захиргааны албан хаагчийн орон тоог 437-гоор нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.  Монгол Улсын хэмжээнд 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгааг дурдаад байр ашиглалттай холбоотой тогтмол зардалыг 37 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Шүүгчийн нөмрөг нэг бүрийн үнэ 300 мянган төгрөг болж 60 хувиар өссөн тул холбогдох зардлыг 37 хувиар нэмж төсөвлөжээ. Ашиглах боломжгүй болсон тавилга, эд хогшлийг үе шаттайгаар шинэчлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа учраас 6.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн урсгал засварын зардал 6.6 тэрбум төгрөг, албан томилолтын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ төлбөр хураамжийн талаар танилцуулсан. Бараа үйлчилгээний бусад зардал дээр 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх анхан болон давж заалдах шатын шүүх байгуулагдах зардлыг төсөвлөсөн байна. Түүнчлэн шүүгчийн чуулган зохион байгуулахтай холбоотойгоор 2025 онд 9.6 тэрбум төгрөгийг 3.1 тэрбум төгрөг болгон бууруулсныг онцлов. Тэтгэмжийн зардлыг төлөвлөхийн хамтаар “Ахмадын сан” байгуулахаар 1 тэрбум төгрөгийг тусгажээ. Хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга байгууламжийн тухайд дэлгэрэнгүй танилцууллаа. Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин нарын гишүүд үг хэлсэн. Хуулиар Гэр, бүл хүүхдийн шүүх байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өргөн хүрээтэй, хүний ахуй амьдрал, ялангуяа хүүхдүүдийн амьдралын чанарт нөлөөлөх чухал механизмыг бүрдүүлэх гэж буйг онцгойлон анхаарч хүний нөөцийн маш том дэд бүтэц бүхий цогц үйл ажиллагааны бэлтгэл хангах ёстой учраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг холбогдох бүх тал анхаарч, тал бүрдээ манлайлал үзүүлж ажиллахыг хүссэн юм. Шүүх эрх мэдлийг дэмжиж буй нөхцөлд өөрсдийнх нь зүгээр гаргаж буй  явцуу ашиг сонирхол, хандлагыг мөн шүүмжилж байв. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжлээ. Хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа танилцуулга хийж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 19 минутын өмнөБанкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 цаг 22 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа5 цаг 25 минутын өмнө“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо5 цаг 29 минутын өмнөЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв5 цаг 32 минутын өмнөТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 цаг 37 минутын өмнөЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 цаг 39 минутын өмнөУИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ5 цаг 41 минутын өмнөЧ.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ5 цаг 46 минутын өмнө3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй7 сар 2. 23:57У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг авто зогсоол, явган хүний зам болгон тохижуулж байна7 сар 2. 23:54Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 2. 23:52Зайсангийн эцсийн уулзварт Хан-Уул дүүргээс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан барьсан авто замын арлыг татан буулгана7 сар 2. 23:50“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно7 сар 2. 23:47Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 1. 23:382024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.7 сар 1. 23:33Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа7 сар 1. 23:27Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 1. 23:20“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа7 сар 1. 23:15Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо7 сар 1. 23:11Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав7 сар 1. 23:05“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв7 сар 1. 23:01Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 22:57Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ7 сар 1. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.