“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо


7-р сарын 3
18 цаг 40 минут

Ахмадын нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Улсын Их Хурал манлайлж, эерэг нөлөө үзүүлэх, үе хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх залгамж холбоог чухалчлан мэдлэг, туршлагатай ахмадуудыг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, Улсын Их Хурлын гишүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцах, бодлогын шийдвэр гаргахад тэдний оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж “Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийн нээлтийн  үйл ажиллагаа өнөөдөр /2025.07.03/ Төрийн ордонд болсон бөгөөд уг арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үг хэлсэн. Тэрбээр, 2024 онд баталсан Ахмад настны тухай хуулийн шинэчлэлээр 50 ба түүнээс дээш ажилтантай байгууллагууд нийт ажлын байрны 2.0 хүртэлх хувьд ахмад настныг ажиллуулах, ажил эрхэлж буй ахмадууд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан. Мөн байгууллага бүр жил бүрийн төсвөөсөө Ахмадын санд  тусгах зохицуулалттай болсон талаар танилцууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанд туршлагатай ахмадын дуу хоолойг тусгаснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, оролцоог нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үе хооронд мэдлэг туршлага солилцох, дамжуулахад чухал үр дүнтэй” гэлээ.

“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох хөтөлбөрт нийт 122 ахмад ажиллах хүсэлтээ ирүүлснээс эхний ээлжинд 15 ахмадыг сонгон шалгаруулж, 14 гишүүн хамтран ажиллахаар болсон байна. Хөтөлбөрт шалгарсан ахмад настнууд Улсын Их Хурлын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хяналт шалгалт хийх үйл ажиллагааг олон нийт, ахмад настны төлөөлөлд таниулж, мэдлэг ойлголт өгөхөөс гадна өөрийн мэдлэг туршлагаараа Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд58 минут 11 секундын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ1 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа7 цаг 9 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна7 цаг 21 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 цаг 23 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ7 цаг 25 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ7 цаг 28 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо9 цаг 14 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ9 цаг 23 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ9 цаг 42 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ9 цаг 47 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.