Төрийн болон эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг нэг дор шуурхай үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд хорооны цогцолбор барилгыг барьж буй. Тус барилгын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Цогцолбор барилга 880.78 м2 хэмжээтэй, зоорьтой таван давхар юм. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 2211 өрх айл буюу 7600 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Тус цогцолборын барилгыг "Энэрэлт их эрдэнэ" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих