"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ


7-р сарын 4
20 цаг 26 минут

Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол дархан: өв, урлахуй” тусгай үзэсгэлэн өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ. Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа онцлогтой. “Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор болж буй тус үзэсгэлэнд Монгол, Буриадын 60 уран бүтээлч, дархан 138 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Ийнхүү ардын, шашны, чимэглэлийн урлал болон чөлөөт уран бүтээл зэрэг дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.

Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлч:

  • Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” ТББ;
  • “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан;
  • Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ;
  • “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл тус тус шилдгийн шилдгээр шалгарлаа.

Уран бүтээлч Д.Энхдаваа “Би уг үзэсгэлэнд дөрвөн бүтээл дэлгэснээс “Хас Эрдэнэ” гэх бүтээлээрээ шилдэг уран бүтээлч шагналыг хүртлээ. Ган сийлбэрээр урласан уг бүтээлээ орчин цагийн хийцээр алмас эрдэнийн 15 шигтгээ шигтгэн хийсэн. Очир алмас нь тухайн айл гэр, хувь хүний эд хөрөнгийг хамгаалахаас гадна өнө мөнх, өргөн дэлгэр байхыг бэлгэддэг. Мөн хэт хутга нь монгол эр хүний гоёлын нэгэн чухал зүйл бөгөөд үе удамдаа өвлүүлэн үлдээдэг гэдгээрээ эрхэм ач холбогдолтой” хэмээв.

 Уран бүтээлч Г.Эвсанаа “Уг үзэсгэлэнд хоёр дахь жилдээ уран бүтээлээ дэлгэж байна. Утсан сүлжмэл, хөөмөл хоёрыг хослуулан XIII-XV зууны үеийн хатдын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс санаа аван “Хатан эмээл” хэмээх бүтээлээ туурвисан” гэлээ. Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд долоодугаар сарын 4-20-ны өдрүүдэд дэлгэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ4 цаг 29 минутын өмнө“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо4 цаг 33 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав4 цаг 36 минутын өмнөМонгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ4 цаг 38 минутын өмнөНҮБ-ын гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ4 цаг 41 минутын өмнөУИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ4 цаг 45 минутын өмнөХүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ4 цаг 50 минутын өмнөМонгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ4 цаг 53 минутын өмнөТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ4 цаг 57 минутын өмнөНаадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно5 цагийн өмнө"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ5 цаг 2 минутын өмнөСэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа5 цаг 5 минутын өмнөТолгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 цаг 7 минутын өмнөСХД-ийн 40 дүгээр хорооны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна5 цаг 9 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ7 сар 3. 18:50Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:47Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа7 сар 3. 18:44“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо7 сар 3. 18:40Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:37Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:33Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:30УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ7 сар 3. 18:28Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ7 сар 3. 18:233х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй7 сар 2. 23:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.