УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ


7-р сарын 4
20 цаг 43 минут

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.04/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг байнгын хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийтийн өмчийн хууль /Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүд, П.Батчимэг нарын УИХ-ын 9 гишүүнээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас дээрх хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. УИХ-ын Хууль зүйн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн, Төсвийн байнгын хороод хуралдаж Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа нар уншиж танилцуулсан. Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэж, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хороо 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо болон бусад хуультай зөрчилдсөн эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг дүгнэлтийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 288 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралджээ. Тус ажлын хэсгээс гаргасан танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар уншиж дуулгасан. Ажлын хэсэг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.2-т заасан анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал болон хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо, эсхүл бусад хуультай зөрчилдсөн талаарх хууль зүйн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулан  зарчмын зөрүүтэй 7 саналын томьёолол бэлтгэсэн байна. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллын агуулга дараах хүрээг хамарч байна хэмээн ажлын хэсгийн ахлагч мэдээлсэн.

Хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудалд оруулж байгаа тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлтийн талаарх өөрчлөлтийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, тэр хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудал хэвээр үйлчлэх, мөн нэгтгэсэн төсөлд тусгагдсан Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо, түүний эрхлэх асуудалтай холбогдох зохицуулалт болон Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр санал бэлтгэжээ.

Хууль зүйн дүгнэлтэд тусгагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх дэгд өөрчлөлт орсон, төсвийн төслийг 5 үе шаттайгаар хэлэлцэхээр тусгасантай холбогдуулан тус хууль болон бусад хуульд заасан зохицуулалтыг нийцүүлэх, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтын нийцлийг хангах санал бэлтгэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчилсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулахаар бэлтгэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал байлаа.

Тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон учир дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. УИХ дахь МАН-ын бүлэг тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгохоор санал нэгдсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Ц.Даваасүрэн нь 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харковь хотын Политехникийн дээд сургууль төгссөн. 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр, 1998 онд Япон Улсын Сайтомо их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматик инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд БСШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын эдийн засгийн зөвлөх, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 УИХ-ын гишүүн, 2017-2020 онд Эрчим хүчний сайд, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2023-2024 онд Барилга, хот байгуулалтын сайд, 2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгааг танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус дэд хорооны даргаар Ц.Даваасүрэнг сонгох саналыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд2 цаг 4 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа8 цаг 14 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна8 цаг 26 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 28 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ8 цаг 31 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ8 цаг 33 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.