НҮБ-ын гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоох бодлогыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ


7-р сарын 4
20 цаг 47 минут

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.07.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад, Улсын Их Хурлын 72 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, 16 асуудал хэлэлцэхээр товлов. Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал оролцжээ.

Цэц мэдээллийг хянан хэлэлцээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэсэн байна. Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулав. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг нар Байнгын хорооны дээрх шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Нэг талдаа төр зохих ёсны татвараа авах зорилгоор шийдвэр гаргасан ч нөгөө талдаа эд хөрөнгөө худалдан борлуулах хүний эрхийг хангасан Цэцийн уг дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Иргэд үл хөдлөх хөрөнгөө борлуулахдаа татвараас зайлсхийх зорилгоор бодит үнэ болон бууруулсан үнэ бүхий хоёр төрлийн гэрээ байгуулах арга замыг сонгодог нь гэмт хэрэг гэдгийг П.Сайнзориг гишүүн тайлбарлаж байв. Худалдан авах үйл явцад маргаан үүсэхэд дээрх хууль бус үйлдлээр нь барьцаа болгож худалдаж буй тал нь залилах гэмт хэрэг үйлддэг тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд худалдан авагч нь хохироод үлддэг гэдгийг тайлбарлаж байв. Мөн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой эрсдэл үүсдэг байна. Иймд үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэхдээ талуудын эрх ашгийг хангасан, оновчтой зохицуулалтыг Улсын Их Хурал гаргах нь чухал гэдгийг гишүүд хэлж байв. Ингээд гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа нь санал хураалт явуулах байсан ч Байнгын хороод хуралдаж байгаа учир хойшлуулаад, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ оны 6 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой зохицуулалтыг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын хэсгээс “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Хэлэлцэж буй төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд үзсэн юм. Иймд холбогдох санал хураалт явуулах байсан ч Байнгын хороод хуралдаж байгаа учир хойшлуулаад, гадаад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.

Эхлээд Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох шийдвэрийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 онд гаргасан байна. Энэхүү шийдвэрийн мөрөөр Монгол Улстай дипломат харилцаагүй байсан НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоохоор ажилласны дүнд 2018 он хүртэл 25 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 15 дугаар хэсэгт заасны дагуу улс тус бүртэй дипломат харилцаа тогтоох асуудлыг тухай бүр нь Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг батлуулж ирсэн гэлээ. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар дипломат харилцаа тогтоох асуудлыг улс тус бүрээр биш, харин НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоож дууссаны дараа нэгдсэн байдлаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон байна. Энэ дагуу 2018 онд Эсватинийн Хаант Улстай, 2019 онд Барбадос Улстай, 2021 онд Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай, 2023 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох Хамтарсан албан мэдээнд тус тус гарын үсэг зуржээ. Ингэснээр НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжих нөхцөл бүрдснийг Гадаад харилцааны сайд тэмдэглэн танилцууллаа. Дээрх дөрвөн улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг улс тус бүрээр хэлэлцүүлэхээр танилцуулж байгаа хэмээгээд Б.Батцэцэг сайд “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Манай улс Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр тал дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан байна. Барбадос Улс нь 1966 онд Британийн колоничлолоос тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн болсон. 2021 онд Британийн хаант засгаас бүрэн салж Бүгд Найрамдах засаглалтай болсон нь түүхэн өөрчлөлт байжээ. Тус улс нь Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн бүлэг, Карибын хамтын нийгэмлэг, Америкийн улсуудын байгууллага зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага, олон талт механизмуудын гишүүн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй байр суурьтай хэмээн танилцууллаа. Тус улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нэмэгдэх ач холбогдолтой юм байна.

Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулав. Байнгын хороо энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. 300 мянга хүрэхгүй хүн амтай ч жилд 1.3 сая жуулчин хүлээн авдаг, аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн салбараа бодлогоор дэмжин амжилттай хөгжүүлсэн, ДНБ нь 11.5 тэрбум ам.доллар буюу манай улстай харьцуулахад нэг хүнд ногдох хувиараа 4-5 дахин илүү Карибын тэнгисийн арал улстай дипломат харилцаа тогтоож буйг Г.Лувсанжамц гишүүн тодотгоод Барбадос Улсын аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх стратеги болон үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсад таниулах стратегийг судлах, нэвтрүүлэх хүрээнд ямар хамтын ажиллагаа өрнүүлэх боломж, төлөвлөгөө байгааг асуулаа. Тус улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг Нью-Йорк дахь байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсэн бөгөөд дипломат харилцаа тогтоосны дараа хэд хэдэн чиглэлээр, тухайлбал аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өрүүлэн мэдээлэл, туршлага солилцохоор тохирсон байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ж.Золжаргал, А.Ундраа нар асуулт асууж, Гадаад харилцааны сайдаас хариулт авсан. Уул уурхайн чиглэлээрх тус улсын амжилттай туршлагыг судлах шаардлагын талаар гишүүд онцлоод тус улсын харилцааг хаанаас хамаарах талаар тодруулж байв. Ботсвана Улс нь олон талаараа манай улстай төстэй гэдгийг Б.Батцэцэг сайд тодотгоод “Энэ богино хугацаанд бид туршлага солилцох яамдын түвшний албан айлчлалуудыг эхлүүлсэн байгаа. Хууль эрх зүйн орчны талаар, уул уурхайн бодлого, банк, хөрөнгө оруулалтын бодлогыг судлах сонирхол бий. Манай улсад нэвтрүүлэхэд тохиромжтой гэж үзэж байгаа. Дипломат харилцаа тогтоож байгаа улс орнуудтай амжилттай, онцлог салбарынх сайн загвар, туршлагыг судлах ажлыг нэн тэргүүнд тавьж эхлүүлэхээр зорьж байна” хэмээгээд Эстони Улсын цахим туршлагыг нэвтрүүлсэн үр дүнтэй холбон тайлбарлаж байв. Мөн тэрбээр гадаад бодлогоо тэлэх хүрээндээ Африкийг орхигдуулсан хэмээгээд тус тивд Элчин сайдын яам нээх судалгааг хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын төслийн талаарх санал хураалтыг нэгдсэн хуралдаанаар явуулах байсан ч хойшлууллаа.

Иймд хэлэлцэхээр товлосон долдугаар асуудал болох Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд4 цаг 27 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ4 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.