Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо


7-р сарын 7
11 цаг 04 минут

         Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээн дэх худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл, Баруун эх үүсвэр болон Туул-1 коллекторын ажлын явц зэрэг сэдвээр хэлэлцэж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 35 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт нь 78.6 хувьтай байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 40.6 хувийн хэрэгжилттэй байгаа”-г танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн худалдан авах ажлуудын хүрээнд шаардлагагүй, удаашралттай зарим ажлыг цуцлах, хөрөнгө оруулалтыг татаж, хэрэгцээт ажилд хөрөнгө оруулах, Ус сувгийн удирдах газарт Баруун эх үүсвэрийн төсөл болон ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажлыг урагшлуулах үүрэг чиглэлийг шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар өглөө.

Үргэлжлүүлэн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Газрын дуудлага худалдаа, өмч хувьчлалын асуудалд онцгой анхаарах,
  • Сэлбэ, Дунд голын тохижилт, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг яаравчил,
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчлалт дүүргүүд рүү шилжсэн. Эдгээр ажилдаа дүүргүүд анхаар. Жишээлбэл, дүүргүүд наадмын хуушуурын зөвшөөрөл олгохдоо зөрчилтэй асуудал үүсгэсэн байвал АТГ-т шалгуулна.
  • Дэд бүтцийн төслүүд, сургууль, цэцэрлэг барих ажлыг яаравчил,
  • Зуслангийн зам дагуу элс, хайрга олборлож, газар ухаж сэндийчихийг зөвшөөрөхгүй,
  • Туулын хурдны замын газар чөлөөлөлтийг дуусгаж, Тойрог хурдны замын газар чөлөөлөх мэдэгдлийг өгч эхэл,
  • Явган замын ажлуудаа эрчимжүүлэх,
  • Гандан, Эх нялхас, Тасганы овоо, Дэнжийн мянга, Ногоон нуур орчимд 5000 айлыг дулаалж, янданг буулгах ажлыг эрчимжүүл,
  • Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой ач холбогдол өгч, баяр наадмын үеэр инженер хангамжийн байгууламжийн тасралтгүй ажиллагаа, үер ус, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг чанартай зохион байгуулах, хариуцлагатай жижүүр гаргаж, хариуцлагатай ажиллах зэргийг үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа8 цаг 7 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна8 цаг 12 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна8 цаг 16 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна8 цаг 21 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 23 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна8 цаг 25 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 26 минутын өмнө“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна9 цаг 30 минутын өмнөСидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив9 цаг 35 минутын өмнөБ.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.