Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


7-р сарын 7
13 цаг 07 минут

        Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван уран бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч,
  • Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж, салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Мон-Илч” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
  • Шинжлэх ухаан, эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюунаа зориулан, олон мянган шавь бэлтгэн сургаж, боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын дарга асан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Санжбэгзийн Төмөр-Очир,
Ардын жүжигчин цолоор:    
  • Кино урлаг, тайз дэлгэцийн салбарт олон арван гол болон туслах дүр бүтээж, мэргэжлийн урлагийн залуу үеийг сурган, дадлагажуулж, соёл урлагийг олон улсад сурталчлан таниулахад оруулсан Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Инээмсэглэл” хамтлагийн үүсгэн байгуулагч, Монголын Урлагийн зөвлөлийн тэргүүн Чулууны Ганболд,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Гончигийн Дашаа,
Гавьяат хуульч цолоор:
  • Монголын нотариатчдын танхимын гишүүн, ахмад хуульч Самбуугийн Сүрэнжав,
Гавьяат багш цолоор:
  • Ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Дөрвөлжингийн Оюунцэцэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Хишиг” сургуулийн үүсгэн байгуулагч Дуламсүрэнгийн Бэхбаатар,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, клиникийн профессор Шаравын Чимгээ,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын дүрслэх урлагийн академийн академич, Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, зураач Бадарчийн Төмөрбаатар,
  • Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэх,
Гавьяат агрономич цолоор:
  • “Дархан тооромт” ХХК-ийн зөвлөх, агрономич Дамирангийн Чойжилсүрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Уул уурхайн мэргэшсэн инженер Нацагдоржийн Сундуйжав,
Гавьяат холбоочин цолоор:
  • “Мобиком корпораци” ХХК-ийн Стратеги, бизнесийн албаны стратегийн зөвлөх Гун-Аажавын Баатаржав,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын авто баазын албаны дарга Төмөрсүхийн Сэлэнгэ,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч,
  • Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Мягмарын Бямбаа,
Гавьяат тамирчин цолоор:
  • Оюун ухааны спортын тамирчин, Ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр,
  • Оюун ухааны спортын тамирчин, Олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр,
Сүхбаатарын одонгоор:
  • Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх ахмадын хорооны гишүүн Дандарын Гонгор,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Хүүхэд залуучуудын театрын ахмад ажилтан Цэрэнчимэдийн Нямдорж,
  • Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын ахлах шинжээч Адъяагийн Цэцэгмаа,
  • “Хар сарнай” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Баясгалангийн Баяржаргал,
  • Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Сугарсүрэнгийн Төмөрхуяг,
Алтан гадас одонгоор:
  • Гадаад харилцааны яамны гэрээ, эрх зүйн газрын захирал Жамбалдоржийн Соёлмаа,
  • Чөлөөт уран бүтээлч, уран барималч Жамъянсүрэнгийн Түмэнчулуун,
  • “Хаан палас” ХХК-ийн ерөнхий менежер Цолмонгийн Тамир,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Стандарт, хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Гансүхийн Тулгаа,
  • “Алтан жолоо” группын ерөнхий нягтлан бодогч Алтанцацралын Маралмаа,
Цэргийн хүндэт медалиар:
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Эрдэнээгийн Чинбат нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН АЛБАН ТУШААЛТНУУД ХЭН БЭ?33 минут 7 секундын өмнө“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв7 цаг 13 минутын өмнөСургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 20 минутын өмнөНөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо7 цаг 23 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв7 цаг 27 минутын өмнөХууль зүйн туслалцаа өгөх "Хуульч АІ" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ7 цаг 32 минутын өмнөМонгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов7 цаг 36 минутын өмнөЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 23-нд явуулахаар товлож, сонсгол даргалагчаар Б.Жавхланг томилов7 цаг 40 минутын өмнөСэрэмжлүүлэг: Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх7 цаг 42 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана9 цаг 26 минутын өмнө2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ9 цаг 30 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 34 минутын өмнө“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна9 цаг 37 минутын өмнөСпорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна9 цаг 39 минутын өмнө2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ9 цаг 43 минутын өмнөБогдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна9 цаг 46 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Баялаг бүтээгчдийн ачааг хөнгөлж, иргэдийн гар дээр очих бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахыг зорьж байна9 цаг 57 минутын өмнөБулган аймгийн Сайхан суманд шүлхийн голомт илэрчээ10 цагийн өмнөНийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “ЕКС групп” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа6 сар 9. 12:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа6 сар 9. 12:45Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна6 сар 9. 12:37БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо6 сар 8. 16:53УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа6 сар 8. 16:50“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна6 сар 8. 16:47Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ6 сар 8. 16:39Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо6 сар 8. 16:36Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо6 сар 8. 16:28“UB Hackathon 2026” хакатон тэмцээн эхэллээ6 сар 8. 16:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа6 сар 8. 16:20Сэрэмжлүүлэг!6 сар 8. 16:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.