Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


7-р сарын 7
14 цаг 09 минут

         Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулан, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг ахиулан хаягдлыг багасгаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Монголчехметалл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бичээрэйн Далай,
  • Дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин Аюурзанын Долгор нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • Математикийн сургалтын чанар, заах арга зүй, технологийг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, математикийн сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, шавь нарыг бэлтгэн сургаж, тус шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэрийг нь үнэлэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш, профессор, Монгол Улсын Гавьяат багш Цэрэндоржийн Дашдорж,
  • Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн сайжруулах, үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Гавьяат хуульч, хошууч генерал Баастын Пүрэв,      

Ардын жүжигчин цолоор:

  • Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар,

Гавьяат багш цолоор:

  • Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Эрдэнэдалайн Гүргэмжав,
  • Монголын хүүхдийн ордны Уран зургийн дугуйлангийн багш, уран бичээч, судлаач Довдонгийн Батбаяр,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын химийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх ухааны доктор, профессор Сандагийн Даваасүрэн,
  • Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор Мишиг-Ишийн Батаа,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Монгол Глобал” ХХК-ийн захирал Баасанжавын Ганбаяр,
  • “Хас гоёл” ХХК-ийн захирал, уран дархан Санжсүрэнгийн Батзоригт,

Гавьяат хуульч цолоор:

  • Улсын Ерөнхий прокурорын газрын ахмад прокурор, өмгөөлөгч Рэнчиний Мөнхтариа,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Очирдагинас” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Рэнцэнбавуугийн Долгорсүрэн,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Увс аймгийн Авто тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Зулын Амэнгэлд,

Гавьяат агрономич цолоор:

  • Баянхонгор аймгийн Бууцагаан сумын тариаланч, агрономич Дамдины Батгэрэл,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, Төрийн шагналт Гонгоржавын Аянга,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Лхамжавын Аваажигмэд,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Грийн дистрибьюшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Магсарын Сүхбаатар,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Нарны циркийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир,

Гавьяат тамирчин цолоор

  • “Сторм мото клубын үүсгэн байгуулагч, Олон Улсын хэмжээний мастер Амарсайханы Пүрэвдорж,
  • Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир,
  • Олон улсын шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Эй Эйч Си сервис” ХХК-ийн агаарын хөлгийн техникч Содномдаржаагийн Пүрэвхүү,
  • “Мөнхийн Дөлгөөн Мөрөн” ХХК-ийн захирал Намжилын Лхамсүрэн,
  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Лхаасүрэнгийн Бямбасүрэн,

Алтан гадас одонгоор:

  • Гэрлэх ёслолын ордны ерөөлч Болдын Болор-Эрдэнэ,
  • “Чоно” хамтлагийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Дамбын Батбаяр,
  • Шихихутуг их сургуулийн ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Лхагвасүрэнгийн Нарангэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  • “Ньюгрийн Форест” ХХК-ийн ерөнхий инженер Баатарын Сэр-Од,
  • Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Цэдэнбалын Даваасүрэн,
  • “Мөнгөн чавхдас” хөгжмийн сургуулийн сургалтын төвийн морин хуурын багш, Соёлын тэргүүний ажилтан Баатархүүгийн Чойжилжав нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа2 минут 8 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа54 минут 22 секундын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав60 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 8 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 13 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 6 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 9 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 46 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.