Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг үе шаттай эхлүүлээд буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөх Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” ХХК (Crossrail International Ltd)-ийн Гүйцэтгэх захирал Пол Дайсон тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус компани нь Их Британи улсын Зам тээврийн яамны харьяа бөгөөд хотын төмөр зам, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус компанийн зүгээс Монгол Улсын Эдийн засгийн форумд оролцох, метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” (TOD) төлөвлөлт дээр ажиллах, метроны трассын дагуу талбайн судалгаа хийх зорилгоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн.
Уг уулзалтаар талууд Улаанбаатар метро төслийн санхүүжилт, ажлын явц болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.

Facebook
Twitter
Youtube


Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих