Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа


7-р сарын 7
15 цаг 35 минут

          Монголын үе үеийн алдартан, гавьяатнуудын өлгий Төв аймгийн Бүрэн сум байгуулагдсаны түүхт 101, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна.

Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүрэн сумыг төрийн дээд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гардуулав.

Бүрэн сумаар овоглосон Төрийн шагналт, Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Ардын ерөөлч Н.Тэрбиш, Дэлхийн Буддистуудын холбооны тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба асан, Гавж, Хамба Номун Хан Д.Чойжамц зэргээс гадна Хөдөлмөрийн баатар, алдартнуудын тоогоороо Монгол Улсдаа дээгүүр байр эзэлдэг.

Эдгээр алдартны нэг төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу агсан Хошуу Тамгын газрын хавсраа бичээчээс АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улс орноо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан монгол төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч байжээ.

“Ж.Самбуу агсны “Туулах зам” номд “Би эгэл жирийн  малчны гэрт төрсөн, энгийн амьдрал дунд өссөн. Төр барихад эгэл хүний зовлонг ойлгодог хүн хэрэгтэй гэж боддог” хэмээн бичсэн нь өнөө цагийн улстөрчдийн эрхэмлэн баримтлах зарчим мөн. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлж төгөлдөржүүлэхэд Ж.Самбуу гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний алдар гавьяа, эх оронч үзэл, шударга, зарчимч чанар, үеийн үед гэгээнээр дурсагдаж, үйл хэрэг нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин батжих болтугай” хэмээлээ.

Ж.Самбуу агсан 26 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхдүүд нь энэ өдөр аавыгаа эргэн санаж, эрдэм номтой хүн алзахгүй явдаг хэмээн зааж сургаж байсныг дурсан ярилаа.

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.