Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ


7-р сарын 7
15 цаг 45 минут

       Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, баталсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр (2025.07.07) мэдээлэл өглөө.

Үндэсний аудитын газраас 2025 онд нийт 61 төсвийн ерөнхийлөн захирагч болон тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар 60.0 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 165 албан тушаалтанд хариуцлага тооцох 151 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн 1.0 их наяд төгрөгийн зөрчлийг арилгуулахаар 6001 зөвлөмж өгсөн бол, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Аудитын хүрээнд зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаас гадна тухайн зөрчлийг дахин давтан гаргуулахгүй байх нь чухал. Мөн энэ жилийн дүнд үндэслэн ирэх жилийн аудитаар илрэх алдаа, зөрчил эрс багасах учиртай. Тиймээс Үндэсний аудитын газар ирэх наймдугаар сард хийх завсрын аудитын хүрээнд өмнө нь өгсөн акт, албан шаардлагын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагчидтай онцгойлон анхаарч ажиллана” гэдгийг тодотголоо.

Санхүүгийн тайлангийн аудитаар илэрч буй зөрчлүүдийн хувьд голчлон төсвийн хөрөнгийг хуулийн хүрээнд захиран зарцуулахгүй байх, зориулалт бусаар зарцуулах, тухайн байгууллагад байгаа өр авлагыг баталгаажуулахгүйгээр тайлагнах тохиолдол илэрч байна. Мөн төсөв захирагчид шилэн дансаа хуулийн хүрээнд хөтлөхгүй байгааг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тодотголоо.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн аудитаас гадна үйл ажиллагааны гүйцэтгэл, нийцлийн аудитыг хийж гүйцэтгэдэг. 2024 оны тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарын 69 барилга байгууламж, соёлын салбарын 12, эрүүл мэнд, эмнэлгийн 24, инженерийн дэд бүтцийн 18 байгууламж, дэд бүтэц болон цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах 28 барилга, байгууламж болон 202.4 км авто замд хийсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийсэн. Аудитаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тухайн жилийн санхүүжилт 62.7 хувийн гүйцэтгэлтэй, тухайн онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл арга хэмжээний хэрэгжилт 69 хувьтай байсныг ҮАГ-ын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд мэдээллээ.

₮7.3 их наядын татварын асуудалтай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар тайлбар өглөө

Мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 7.3 их наяд төгрөгийн татвартай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудлаар мөн тайлбар өглөө.

uploaded pictureТэрбээр “Татварын Ерөнхий газраас татварын бүрдүүлэлт, ногдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил, үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7.3 их наяд төгрөгийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, борлуулалтын орлогоо бууруулсан, нуусан, зардлаа нэмж тайлагнасан гэрээ болон үйл ажиллагаатай холбоотой 94 иргэний 3.9 их наяд төгрөг, 56 аж ахуй нэгжийн 2 их наяд төгрөг буюу нийт 6 орчим их наяд төгрөгийн зөрчлийг татварын байгууллага илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Түүнээс гадна худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь нотлогдоогүй цахим төлбөрийн баримт шивүүлж, НӨАТ-ыг бууруулсан 17 аж ахуйн нэгжийн 950.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн үйл ажиллагаа явуулаагүй, борлуулалтын орлого нотлогдоогүй ч их хэмжээний цахим төлбөрийн баримт шивж бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон 66 аж ахуйн нэгжийн 855.2 тэрбум төгрөгийн зөрчил, эцэст нь мөнгө угаасан байж болзошгүй цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 43 аж ахуйн нэгжийн 337.8 тэрбум төгрөг, 1 иргэний 600.0 сая төгрөг гээд нийт 338.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Эдгээр 4 зөрчлийн дүн нийлээд 7.3 их наяд төгрөг болж байгаа бөгөөд дээрх дүн нь төрийн байгууллага, тэр дундаа Засгийн газар, салбарын яамд, төсөвт байгууллага, төрийн өмчит компаниудтай хамаагүй” гэдгийг онцоллоо. Харин хувиараа бизнес эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хийсэн татварын ээлжит шалгалтын хүрээнд илэрсэн зөрчилтэй холбоотой дүн аж. Үндэсний аудитын газраас “Татварын хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх процесс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох” зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн байна. Тодруулбал, 2019 онд холбогдох хуульд орсон өөрчлөлтөөр татварын байцаагч нь татварын хэрэг маргаанд шинжээчээр оролцох боломжгүй болсон. Энэ нь их хэмжээний дүнтэй олон хэрэг маргаан хууль хяналтын байгууллагад шийдвэрлүүлэхээр хүлээлт үүсгэх болсныг эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх зөвлөмжийг хүргүүлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 54 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 6 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ7 цаг 12 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цаг 22 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 27 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 38 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 44 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.