Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ


7-р сарын 8
15 цаг 44 минут

   

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

  • Ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвдаваагийн Байгалжавт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын жүжигчин цолоор:

  • Ард түмний сэтгэлд хоногшсон тайз, дэлгэцийн олон арван дүр бүтээж, шилдэг бүтээлүүд найруулан, залуу уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэн сургаж, театрын урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж,

Ардын багш цолоор:

  • Түүхч, түүхийн багш, судлаачдыг бэлтгэхэд оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, түүхийн олон арван ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жамсрангийн Урангуа,
  • Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө тусгай чиг үүрэг бүхий мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, алба хаагчдын гардан тулааны сургалтын онол, арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжүүлсэн Дэлхийн гардан тулааны холбооны дэд ерөнхийлөгч, Дотоод хэргийн их сургуулийн тусгай тактик, албаны профессорын судалгааны багийн зөвлөх, Гавьяат багш, доктор, профессор, цагдаагийн бэлтгэл хурандаа Санжхүүгийн Хаянгарваа,

Гавьяат багш цолоор:

  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор Сүрэнгийн Долгор,
  • АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Физик, мэдээлэл зүйн тэнхимийн профессор Лувсан-Ишийн Ажнай,
  • МУИС-ийн дэд захирал асан, байгаль шинжлэлийн доктор, профессор Равчигийн Самъяа,

Гавьяат хуульч цолоор:

  • Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Дагвын Барсүрэн,
  • Төрийн албаны зөвлөлийн дарга, хуульч Лхагвын Цэдэвсүрэн,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Газар шим үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Цээпэлийн Ганбат,

Хүний гавьяат эмч цолоор

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч, мэс заслын эмч Майдарын Отгонбаяр,
  • “Интермед” эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Алтангэрэлийн Болд,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Оймон” ХХК-ийн зөвлөх инженер Жалбуугийн Дашчойнхор,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Хатуу төмөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч Сүрэнхүүгийн Эрдэнэ-Очир,

Гавьяат малчин цолоор:

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин, Улсын сайн малчин Түндэвийн Балдиржанцан,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

  • “Таван Богд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жанцанхорлоогийн Барсболд,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Мөнхдөл-Од” ХХК-ийн захирал Доржийн Эрдэнэчимэг,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дамдинпүрэвийн Отгонбаатар,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Монголын “Чоппер Мотоциклчдын зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч Шагдарсүрэнгийн Сүхбаяр,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Дашнямын Бямбацогт,
  • Жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Рагчаагийн Анхням,
  • “Трүүп Амараа” хамтлагийн найруулагч, циркийн жүжигчин Тогтбаатарын Амартүвшин,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Цэндийн Итгэл,
  • Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал,
  • “Эх дэлхийн агаар, ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын элч Баярхүүгийн Гантогоо,
  • Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Ган-Эрдэнийн Алтанхундага,

Алтан гадас одонгоор:

  • “Тэсо” группийн санхүү бүртгэлийн газрын захирал Баттулгын Батжав,МҮОНРТ-ийн “Робокон” төслийн продюсер Гэрэлийн Агааноров,
  • “Алтан жолоо” группийн гадаад харилцаа, ложистикийн газрын дарга Дамдинрагчаагийн Нарангэрэл,
  • Хүүхдийн Урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн багш Түмэннастын Даваасамбуу,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Сайхан ойн төлөө” ХХК-ийн захирал, ойн инженер Даваадоржийн Эрдэнэбулган,
  • “Арвайн үндэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батсайханы Эрболд нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 32 минутын өмнөНийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв1 цаг 36 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна1 цаг 42 минутын өмнөЯпон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ1 цаг 44 минутын өмнөФото сурвалжилга: “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна5 цаг 30 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна5 цаг 42 минутын өмнөЧойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ5 цаг 44 минутын өмнөҮндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо5 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар албан ёсны уулзалт хийлээ8 цаг 53 минутын өмнөЭЗБХ, БОХХААБХ: “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа8 цаг 56 минутын өмнөЯпон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа9 цаг 21 минутын өмнөНаадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно7 сар 8. 11:13УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 07 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ7 сар 8. 10:56Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтах ёслол7 сар 8. 10:08“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна7 сар 8. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан7 сар 8. 8:54"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 7. 17:08ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа7 сар 7. 17:00“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ7 сар 7. 16:57Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байна7 сар 7. 16:53Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо7 сар 7. 16:50Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав7 сар 7. 16:47Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн магадлан шинжилгээ хийх аудитын байгууллагыг санал ирүүлэхийг урьж байна7 сар 7. 15:53Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа7 сар 7. 15:47Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ7 сар 7. 15:45Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа7 сар 7. 15:35Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна7 сар 7. 15:25Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 14:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ7 сар 7. 14:02Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 7. 13:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.