Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ


7-р сарын 8
19 цаг 57 минут

         Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж байна. Өнөөдөр форумын хоёрдугаар хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт “Тэнгэр” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Ундрал модератор, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “Кроссрэйл Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пол Дайсон, Их Британийн Экспортын санхүүжилтийн газрын глобал бизнес хариуцсан хамтран удирдагч Эмма Томас, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Алберт Парк нар панелистаар оролцов.

“Хот төлөвлөлт ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгээр Монгол Улсад тогтвортой хөгжил, хотын иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, түүний хүрээнд олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, төслийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх чиглэлд хөгжлийн бодлогыг тодорхойлогч болон хэрэгжүүлэгч, олон улсын санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл гээд олон талаас нь хэлэлцэж, шийдэл, гарцыг эрэлхийллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжилд хот төлөвлөлт ба хотын эдийн засаг чухал сэдэв болоод буйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Улаанбаатар хот нь Монгол Улсын газар зүй болон эдийн засгийн төв төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнхийг бүрдүүлдэг. Тиймээс хотын үр ашигтай, хүртээмжтэй үйл ажиллагаа, амьдрах орчны таатай нөхцөл, цаашдын өсөлтийг дэмжих чадамж нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн уялдаа холбоо, байгаль орчны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой юм.

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, ухаалаг, ногоон, иргэн төвтэй нийслэл хотыг тодорхойлж байгаагаа илэрхийлэв. Энэхүү бодлогын баримт бичигт дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлтөөс гадна эдийн засгийн төрөлжилт, нийгмийн хүртээмж, байгаль орчны хариуцлагыг давхар тусгаж өгснөөрөө онцлогтой. Мөн олон төвт хөгжлийн зарчмаар хотын төвийн ачааллыг бууруулах, нийтийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хуваарилах, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гол зохион байгуулалтууд тусгагджээ.

Тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дэвшүүлсэн 24 томоохон төсөл нь хотын дэд бүтцийг шинэчлэх, холболтыг сайжруулах, амьдрах орчны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн. “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгээр олон улсад мега төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж, хотын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн үр дүнг Улаанбаатар хотын 24 мега төсөлтэй уялдуулан хэлэлцэж, туршлага солилцлоо. Түүнчлэн олон улсын чанартай томоохон төслүүдэд санхүүжилт шийдвэрлэхэд олон улсын санхүүжүүлэгч байгууллагаас тавигдах шаардлага, анхаарах зүйлсийн талаар хэлэлцлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 30 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.