Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог


7-р сарын 9
13 цаг 12 минут

       Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан, анхны 126 гишүүнтэй парламент хаврын чуулганы хугацаанд 70 гаруй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тэдгээрийн нэг нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцснээрээ онцлог билээ. 

УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 

- Энэ хаврын чуулганаар олон нийтийн анхаарлын төвд байсан эрхтэн шилжүүлэн суулгах болон цусны донорын асуудлыг зохицуулах хуулийн төслүүдийг өргөн барьж, хэлэлцүүллээ. Та эдгээр хуулийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

- Эрхтэн шилжүүлэн суулгах нь Монголын анагаах ухааны хөгжлийн нэг том алхам юм. Өнөөдөр Монгол Улсад элэг, бөөр зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийдэг дөрвөн эмнэлэг байна. Энэ бол олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Хамгийн гол нь иргэд маань одоо гадаад руу явж, эд хөрөнгөө зарж эрхтэн солиулах шаардлага эрс багассан. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн зүгээс даадаг болсон санхүүгийн дэмжлэгийн үр дүн. Товчхондоо иргэдийн нуруун дээрх санхүүгийн дарамтыг асар их бууруулж, хөнгөлж байна гэсэн үг.

– Донорын асуудал, ялангуяа амьгүй донорын тухайд ямар зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан бэ?

– Эрхтэн шилжүүлэн суулгах асуудал зөвхөн эмнэлгийн төдийгүй ёс зүйн маш нарийн асуудал юм. Амьд донорыг аль болох ашиглахгүй байх, хүний наймаанаас ангид байх дэлхийн чиг хандлагыг бид баримталж байна. Үүний тулд Станбулын тунхаглалыг дагаж байгаа. Амьгүй донорыг илүү үр дүнтэй ашиглахын тулд хууль эрх зүйн орчныг сайжруулж, ар гэрт нь үүсдэг санхүүгийн дарамтыг бууруулах зохицуулалтууд орсон. Жишээлбэл, оршуулгын зардлыг хаанаас, хэрхэн гаргах талаар илүү тодорхой болгосон.

– Цусны донорын тухайд тусдаа хуулиар зохицуулах болсон тухай хэлж байна. Энэ ямар өөрчлөлт авчирсан бэ?

– Өмнө нь эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах болон цусны донорын асуудал нэг хуульд багтаж байв. Харин одоо эдгээрийг хоёр тусдаа, бие даасан хууль болгож, чиглэл чиглэлээр нь нарийн зохицуулалт хийж эхэлсэн. Цус гэдэг бол зөвхөн улаан өнгийн шингэн биш. Түүнээс олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. К витамин, бүлэгнэлтийн факторууд, улаан эс, сийвэн зэрэг олон зүйл бий. Энэ бүгдийг дотооддоо үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, донорын аюулгүй байдлыг хангах нь маш чухал.

– Цусны донорын ач холбогдлын тухайд та ямар байр суурьтай байна вэ?

– Би эрэгтэйчүүдийг, ялангуяа 30-50 насныхныг цусаа тогтмол өгч байхыг уриалдаг. Яагаад гэвэл Монгол эрчүүдийн дунд цусны төмрийн илүүдэл түгээмэл байдаг. Цус өгөх нь зөвхөн бусдад тусалж байгаа хэрэг биш, харин өөртөө эмчилгээ хийж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь төмрийн илүүдлээс сэргийлэх үр нөлөөтэй. Мөн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өндөр технологи ашиглаж байгаа тул аюулгүй байдал хангагдсан гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

– Та энэ салбараас шууд орж ирсэн УИХ-ын гишүүний хувьд маш олон ажлын хэсгийг ахалж, хууль боловсруулж байна. Эдгээр ажлууд богино хугацаанд үр дүнд хүрч чадсан шалтгаан нь юу вэ?

– Эдгээр хууль санаачлалт, судалгаанууд бол зохиож бодсон зүйл биш. Бүгд бодит амьдралаас урган гарсан. Би өөрөө энэ салбарын мэргэжилтэн учраас нүдээрээ харсан, туулсан олон асуудлыг хуульд тусгаж, хуулийн хэлэлцүүлэгт оруулж чадсан. Мөн салбарын тэргүүлэх эмч, судлаачидтайгаа нягт хамтран ажилласан. Тэдний дэмжлэг, хамтын хүчээр богино хугацаанд нэлээн чамбай төсөл боловсруулж чадсан.

– Салбарын яамны сайдын хувьд, мөн олон жил хавдрын эмч, мэс засалч байсан хүний хувьд иргэддээ юуг хамгийн түрүүнд зөвлөх вэ?

– Хоёр зүйлийг л байнга хэлдэг. Нэгд, амьдралын зөв хэв маяг чухал. Тамхи, архи, илүүдэл жин гурав хорт хавдрын 33 хувийг үүсгэж байгаа. Энэ гурвыг хязгаарлаж чадвал хавдрын шинэ тохиолдлыг гуравны нэгээр бууруулах боломж бий. Хоёрт, эрт илрүүлгийн үзлэгт заавал хамрагдаарай. Эрт үед оношлогдвол бүрэн эдгэрэх боломж их. Эрт илрүүлэг нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга.

– Та эмийн сонсгол явуулж, парламентын хяналтыг идэвхтэй хэрэгжүүлж байсан. Энэ ажил хэр үр дүнд хүрсэн бэ?

– Эмийн үнийн хөөрөгдөл, чанаргүй эм, монополь тогтолцооны эсрэг чиглэсэн сонсгол, хяналт шалгалтын ажлууд үр дүнтэй болсон. 12 заалт бүхий УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт чиглэл өгсөн. Одоо бид бодитой хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Лавлагаа лабораториудын чадавхийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эмээр хангах зорилт тавьж байна.

– Таны хувьд энэ парламентын онцлогийг хэрхэн харж байна вэ?

– Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй болж, салбар салбарын төлөөлөлтэй болсон нь нэг онцлог. Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбараас мэргэжлийн эмч парламентад орсон нь миний хувьд том завшаан байлаа. Хууль батлахын зэрэгцээ салбартаа “манаач” хийж чаддаг, зөв бодлого гаргах боломжтой гэдгийг харуулсан гэж бодож байна. Хүн төвтэй, иж бүрэн хууль эрх зүйн орчныг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийг хохиролгүй болгох зорилготой ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орлоо8 сар 24. 15:44Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй8 сар 24. 15:26Л.Мөнхбаясгалан: АН-ын дотор, гадны дайснуудтай салам нүдэлдэхэд бэлэн боллоо, миний хувьд8 сар 24. 14:45Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа8 сар 22. 12:29БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа8 сар 22. 12:24Б.Онон: Донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна8 сар 22. 12:18Н.Учрал сайдын зөвлөлд Ч.Улаан, Ч.Хашчулуун нар багтжээ8 сар 22. 12:05Бороогоор айдаст автуулахаа боль. Жинхэнэ аюул ирэхэд ард түмэн дөжирчихсөн байна шүү8 сар 22. 12:01Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ8 сар 22. 11:53Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой8 сар 21. 18:19Ч.Лодойсамбууг Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар АН-ын даргад зүтгүүлж, О.Алтангэрэл намын дүрмийн дагуу марафоноос хасагдав8 сар 21. 17:33“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэв8 сар 21. 13:10Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй8 сар 21. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 21. 9:15МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж болзошгүй8 сар 20. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 20. 8:46Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!8 сар 20. 8:43Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа8 сар 19. 18:53Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ8 сар 19. 14:11Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ8 сар 19. 14:05Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргалаа8 сар 19. 11:13Туул голын усанд осолдсон 11 настай хүүгийн цогцсыг олжээ8 сар 19. 11:03"ОХУ-ын бензин, шатахууны хязгаарлалт Монголд хамаарахгүй"8 сар 19. 10:58Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ8 сар 19. 10:00УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 19. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан8 сар 19. 9:03Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв8 сар 18. 14:54Автомашины тэгш, сондгойгоор зорчих хуваарь8 сар 18. 14:51Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан болж байна8 сар 18. 11:27Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүлжээ8 сар 18. 11:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.