Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа


7-р сарын 9
13 цаг 25 минут

      Монгол Улсын Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа. 

Ерөнхий сайд бизнест ээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэнийг ч алагчилж үзэхгүй дэмждэг, авлига, хүнд суртлаас ангид, чадахуйн зарчимд суурилсан, ард түмэндээ үйлчилдэг цомхон, чадварлаг нийтийн албыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газрын гишүүд, бүх шатны байгууллага, албан тушаалтан, аймаг, орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүргийг өгөөд байгаа юм. Энэхүү Албан даалгаврын хэрэгжилт, биелэлтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлж ажиллах  болно гэдгээ Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийллээ. 

Иргэдээ сонсож, зовлон, жаргалыг нь ойлгон, төрийн үйлчилгээг хуулийн дагуу шуурхай, алагчилгүй үзүүлдэг зарчим, журам төрийн албанд тогтож, хэвших учиртай. Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад, ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож байх Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулж ажиллуулна гэлээ.

Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийг төлөвшүүлэх төрийн албаны шинэтгэлийг эхлүүлж, нийт төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилал зохион байгуулна. Чаддаг нь ажиллаж, чаддаггүй нь төрийн албыг орхих ёстой. Төрийн албаны хэмжээнд дөнгөж 53.8 хувьд нь ажиллаж байгаа Ёс зүйн дэд хороодыг бүх шатанд гүйцээн байгуулж, ажлын чанар, үр нөлөөг ч нэмэгдүүлнэ.

Төрийн чиг үүргийг оновчтой тогтоох, давхардал, хийдлийг арилгаж, хариуцлагыг тодорхой болгох, төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсанаас хойш зөвхөн хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгахаар шийдвэрлэсний үр дүнд 69.9 тэрбум, нийт төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хоёр их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэх бодитой шийдвэр гарган ажиллаж байна. Мөн төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар “сөрөг”, “дүгнэлт гаргахаас татгалзсан”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан албан тушаалтнуудад хуулийн дагуу зохих хариуцлага тооцож ажиллана.

Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглаж, инновац, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлогохэрэгжүүлнэ.

Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллана.

Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, тайлан мэдээ хүлээн авах, төлбөр хураамж төвлөрүүлэх, зөвшөөрөл эзэмшигчид тавих явцын хяналтыг сайжруулах, төрөөс зөвшөөрөл авах хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгдөг, уг хугацаа өнгөрвөлзөвшөөрөл олгосонд тооцох зарчмыг бодитоор хэрэгжүүлнэ.

Хяналт шалгалтын давхардлыг арилгах, салбарын хяналт шалгалтын системийг ашиглалтад оруулах, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах асуудлыг 100 хоногт багтаан шийдвэрлэнэ гэдгээ Ерөнхий сайд албан даалгавартаа тусгажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Түймрийн голомтод 406 хүн гал унтраахаар ажиллаж байна3 цаг 49 минутын өмнө“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо3 цаг 52 минутын өмнөУИХ эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ5 цаг 9 минутын өмнөТ.Даваадалай: Шинэ тойрог замын 1 км-ийн өртөг 37 сая ам.доллар байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжсэн ижил төслүүдтэй харьцуулахад бага5 цаг 12 минутын өмнөУлаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана5 цаг 19 минутын өмнөЦог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо5 цаг 23 минутын өмнөНэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа6 цаг 33 минутын өмнөҮндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.10/6 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 цаг 42 минутын өмнө“Чайна энержи”-ийнхэн Монголын талд эхний сануулгаа өгч, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтооход хүргэв үү7 сар 9. 22:09Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр байгуулж байжээ7 сар 9. 20:07Дипломатч Д.Цахилгаан Төрийн соёрхол хүртэж, зургаан эрхэмд генерал цол олгоно7 сар 9. 19:44Нийслэлийн Төр захиргааны авто баазын албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа7 сар 9. 14:30Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо7 сар 9. 14:23Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа7 сар 9. 13:25Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь7 сар 9. 13:19Ж.Чинбүрэн: Салбар бүрийн төлөөлөл парламентад сонгогдон ажиллахын ач холбогдлыг анх таниулсан гэж боддог7 сар 9. 13:12Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ7 сар 9. 12:34Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа7 сар 9. 12:28Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, тохижууллаа7 сар 9. 12:25УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв7 сар 9. 12:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 9. 9:10Монголын эдийн засгийн форумд “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ7 сар 8. 19:57Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв7 сар 8. 19:52Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна7 сар 8. 19:46Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ7 сар 8. 19:44Фото сурвалжилга: “Дээлтэй монгол наадам” төв талбайд үргэлжилж байна7 сар 8. 15:59Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна7 сар 8. 15:47Чойнхорын Найдандоржид Ардын жүжигчин цол хүртээлээ7 сар 8. 15:44Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо7 сар 8. 15:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.