Төрийн ордонд шагналын хур үргэлжилж байна. Үндэсний баяр наадмын өмнөх өдөр буюу маргааш (2025.07.10) Монгол Улсын Төрийн соёрхолтнууд, шинэхэн генералууд цолоо гардаж авах аж. Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаанд Төрийн соёрхол хүртээх юм байна. Түүний хувьд, Монгол Улсаас БНХАУ-д 1994-2001 онд буюу хамгийн олон жил Элчин сайдаар ажилласан. Харин генерал цол хүртэх зургаан хүн болон Төрийн соёрхол хүртэх хоёр дахь эрхмийн нэр хараахан тодорхой бус байна.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих