Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа


7-р сарын 10
9 цаг 55 минут

          Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг Шинэ тойрог авто зам төсөл юм. Энэхүү төсөл нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн нэг бөгөөд хотын авто замын ачааллыг бууруулах, дэд төвүүдийг шууд холбох, төвлөрлийг сааруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцыг хэрэгжүүлэх зорилготой томоохон бүтээн байгуулалт юм. 

Уг төслийн нэгдүгээр тойрог авто зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх зургаан эгнээ, 24.7 км үргэлжилнэ. 

Тус төслийн ТЭЗҮ-ийг Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлээд байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг УИХ-д танилцуулах шийдвэр гарсан бөгөөд ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхийг дэмжлээ. 

Төслийн техникийн үндсэн үзүүлэлтийг дурдвал, нийт урт нь 24.7 км бөгөөд үүнээс 9.03 км гүүрэн байгууламж, 2.08 км туннел, 13.7 км далантай байх юм. Автозамын тооцоот хурд нь 80–100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын авто замуудтай холбогдож, нийслэлийн авто замын сүлжээ, логистикийг дэмжих чухал зангилаа бүхий төсөл болох юм. Тус төслийг хэрэгжүүлснээр замын дундаж хурд 20–25 хувиар нэмэгдэж, түгжрэлийн индекс 23.3 хувиар буурна гэсэн тооцоо гарсан. 

Мөн энэхүү төслийн өртөг нь батлагдсан 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажил зэрэг бүх зардал багтаж байна. Цаашид төслийг гурван багц болгон хэрэгжүүлэх бөгөөд эхний багцын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна.

Түүнчлэн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-д дурдсанаар төслийн байгаль орчны үр нөлөөний хувьд тоосжилт 239 дахин буурч, зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн талбай 16.6 дахин нэмэгдэж, тухайн орчин дахь хөрс, агаарын бохирдол буурна. Мөн хөрсний болон агаарын чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх бол нарны хэт төөнөлт 21.5 дахин, хөрсний элэгдэл 40.2 дахин буурна. Үүнээс гадна хог хаягдлын зөөвөрлөлт 6.7 дахин нэмэгдэх ба зам тээврийн ослоос үүдэх хохирлын зардал 50 хувиар буурч, жилийн нийт эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.долларт хүрэх боломжтой гэж урьдчилсан тооцоо гарсан. Энэ нь зөвхөн дэд бүтцийн бус, нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт үр ашигтай бүтээн байгуулалт болохыг харуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө7 сар 11. 13:38Фото: Үндэсний их баяр наадмын нээлт7 сар 11. 13:35Фото: Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн заллаа7 сар 11. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай7 сар 11. 13:26Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 11. 11:19Үндэсний их баяр наадам эхэллээ7 сар 11. 11:00Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ7 сар 10. 22:16Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 сар 10. 22:11Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 22:06Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 10. 22:02Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 10. 21:57Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ7 сар 10. 21:54Дэслэгч генерал цолыг нэг, хошууч генерал цолыг хоёр, Бригадын генерал цолыг таван хүнд олгов7 сар 10. 21:49“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа7 сар 10. 21:44Дипломат цол хүртээлээ7 сар 10. 16:48Ц.Хуланд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүллээ7 сар 10. 16:39Түймрийн голомтод 406 хүн гал унтраахаар ажиллаж байна7 сар 10. 12:39“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 12:37УИХ эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ7 сар 10. 11:19Т.Даваадалай: Шинэ тойрог замын 1 км-ийн өртөг 37 сая ам.доллар байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжсэн ижил төслүүдтэй харьцуулахад бага7 сар 10. 11:16Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана7 сар 10. 11:09Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо7 сар 10. 11:05Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа7 сар 10. 9:55Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.10/7 сар 10. 9:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 10. 9:47“Чайна энержи”-ийнхэн Монголын талд эхний сануулгаа өгч, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтооход хүргэв үү7 сар 9. 22:09Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр байгуулж байжээ7 сар 9. 20:07Дипломатч Д.Цахилгаан Төрийн соёрхол хүртэж, зургаан эрхэмд генерал цол олгоно7 сар 9. 19:44Нийслэлийн Төр захиргааны авто баазын албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа7 сар 9. 14:30Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо7 сар 9. 14:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.