Т.Даваадалай: Шинэ тойрог замын 1 км-ийн өртөг 37 сая ам.доллар байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжсэн ижил төслүүдтэй харьцуулахад бага


7-р сарын 10
11 цаг 16 минут

       Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Нэгдүгээр шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлж, ТЭЗҮ-ийг холбогдох яамд, мэргэжлийн зөвлөл, аудитын газар, НИТХ-аар батлуулсан, санал, дүгнэлтийг тухай бүрд нь тусгаж, сайжруулсан. Өнөөдөр уг төслийн санхүүжилтэд Засгийн газрын баталгаа гаргах тухайд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. Тэгвэл зарим нэр бүхий УИХ-ын гишүүн Нэгдүгээр шинэ тойрог замын санхүүжилтийг өндөр байна гэх асуудлыг ярьсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай санхүүжилтийн талаар тайлбар болон Шинэ тойрог замын төслийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2022-2024 онд ашиглалтад оруулсан 6 эгнээ бүхий Наадамчдын гүүр 480 метр урт нийт 78 тэрбум төгрөгөөр барьсан. 1 метр нь 163 сая төгрөгийн төсөвт өртөгтэй буюу 1 км-ийг нь 43 сая ам.доллораар бүтээсэн гэсэн үг. Зайсангийн гүүрийг 2022-2025 онд 2 эгнээг 41 тэрбум төгрөгөөр барьсан. 1 км нь 51 сая ам.доллораар боссон. Олимпын гүүрийг 2016-2023 онд 6 эгнээтэй барьсан. 1 км нь 52 сая ам.долларын өртөгтэй. Эдгээр тоо баримтаас харахад, Улаанбаатар хотод баригдсан гүүрэн байгууламжтай авто замуудын 1 км-ийн нийт өртөг 41-52 сая ам.доллар байна. Тэгвэл өнөөдөр бидний яриад байгаа Нэгдүгээр шинэ тойрог авто замын нэг км-ийн өртөг 37 сая ам.доллар буюу нийт 24.7 км үргэлжлэх авто замын нийт өртөг нь 918 сая ам.доллар гэж тооцсон. Нийт өртөгт зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд гээд маш олон төрлийн зардал хамт багтана. Тиймээс тооцоо, судалгаагүй, үнэн бодит бус мэдээлэлд цензуртэй хандахыг хүсье” хэмээн тайлбарлалаа.

Нэгдүгээр шинэ тойрог авто зам нь 24.7 км урт үндсэн 6 эгнээ, зарим хэсэгтээ туслах 4 эгнээ нэмэгдэх бөгөөд гүүрэн байгууламж, туннел, далангийн ажлуудыг давхар гүйцэтгэнэ. АНУ болон БНХАУ-ын хувь нийлүүлсэн компани болох “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нэгдүгээр Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг нь боловсруулж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, шинжээчдээр хянуулж, батлуулсан. Нэгдүгээр шинэ тойрог замын бас нэг онцлог гэвэл expressway буюу уг замаар тээврийн хэрэгсэлтэй иргэн зогсолтгүй явсаар төгсөх зориулалттай. Энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа баригдах хурдны зам болж буй. Уг авто замын нийт 918 сая ам.долларын санхүүжилтийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 85 хувийг гүйцэтгэгч өөрөө гаргах буюу олон улсын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй Нэгдүгээр шинэ тойрог замын олон улсын нээлттэй тендерийг 3 багцад хуваан зарлаж, есдүгээр сард тендер шалгаруулалт дуусвал, 2025 оны намартаа багтаж гэрээ байгуулах болон бусад нарийвчилсан ажлуудаа төлөвлөж дуусгаад 2026 оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэх хуваарьтай байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолсон юм.

Нэгдүгээр шинэ тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, нэг өдөрт уг авто замаар 183 мянган автомашин зорчих боломжтой гэж тооцсон. Харин Нэгдүгээр шинэ тойрог зам, Туулын хурдны замтай хамт ашиглалтад ороход Улаанбаатар хотын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэсэн ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө7 сар 11. 13:38Фото: Үндэсний их баяр наадмын нээлт7 сар 11. 13:35Фото: Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн заллаа7 сар 11. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай7 сар 11. 13:26Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 11. 11:19Үндэсний их баяр наадам эхэллээ7 сар 11. 11:00Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ7 сар 10. 22:16Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 сар 10. 22:11Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 22:06Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 10. 22:02Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 10. 21:57Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ7 сар 10. 21:54Дэслэгч генерал цолыг нэг, хошууч генерал цолыг хоёр, Бригадын генерал цолыг таван хүнд олгов7 сар 10. 21:49“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа7 сар 10. 21:44Дипломат цол хүртээлээ7 сар 10. 16:48Ц.Хуланд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүллээ7 сар 10. 16:39Түймрийн голомтод 406 хүн гал унтраахаар ажиллаж байна7 сар 10. 12:39“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 12:37УИХ эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ7 сар 10. 11:19Т.Даваадалай: Шинэ тойрог замын 1 км-ийн өртөг 37 сая ам.доллар байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжсэн ижил төслүүдтэй харьцуулахад бага7 сар 10. 11:16Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана7 сар 10. 11:09Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо7 сар 10. 11:05Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа7 сар 10. 9:55Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.10/7 сар 10. 9:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 10. 9:47“Чайна энержи”-ийнхэн Монголын талд эхний сануулгаа өгч, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтооход хүргэв үү7 сар 9. 22:09Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр байгуулж байжээ7 сар 9. 20:07Дипломатч Д.Цахилгаан Төрийн соёрхол хүртэж, зургаан эрхэмд генерал цол олгоно7 сар 9. 19:44Нийслэлийн Төр захиргааны авто баазын албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа7 сар 9. 14:30Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо7 сар 9. 14:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.