Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд яруу найрагч Ц.Хулангийн зүгээс уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авчээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ял оноож байсан юм.
Яруу найрагч Ц.Хулан 2024 онд хорих ангиас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн захидалдаа "Би Х Богд биш Гандантэгчинлээ хийдийн захиргаатай зөрчилдсөн. Энэ бүгдийн эцэст намайг хаа хамаагүй Х Богдын асуудалд орооцолдуулан Х Богдыг ширээнд залах үйл явцыг эсэргүүцсэн, удаашруулсан, саармагжуулсан гэх эрүүгийн хуульд огт байхгүй ойлголтоор яллаж, таслан шийтгэсэн юм. Үнэхээр ч Х Богдыг нэр сэвтсэн улстөрч нар, хагартлаа баяжсан олигархиудын хүрээнээс тодруулах биш, эгэл ард түмэн, эрдэм оюутнуудын дундаас төрүүлэх нь зүйтэй гэж би үзэж, сэтгүүлчийн хувьд бичиж, 2014 оноос хойш уг үзэл бодлоо илэрхийлж, соёлын өвдөө хайхрамжгүй хандан алга болсон, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлдэг асан Гандантэгчинлэн хийдийн захиргаатай зөрчилдөж байсан юм" гэж дурдаж байв.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих