Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө


7-р сарын 13
13 цаг 49 минут

          Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн анхны айлчлал өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг “Их тэнгэр” цогцолбор дахь өргөө гэрээсээ үдлээ.

Төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцлоо.

Энэ айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн, түүхэн айлчлал боллоо.

 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хаан ширээндээ заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” (Үзэсгэлэнт зохицол) он тоолол эхэлсэн. Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улс, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилсан бөгөөд төрийн гурав дахь айлчлалаа манай улсад хийлээ.

Тэр бээр Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд айлчилж байсан юм. Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ1 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан1 цаг 44 минутын өмнөЛатвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 50 минутын өмнөТонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ1 цаг 51 минутын өмнөАзербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 53 минутын өмнөБеларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ1 цаг 54 минутын өмнөИрландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 55 минутын өмнөЭстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ1 цаг 56 минутын өмнөИспанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 57 минутын өмнөСан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 58 минутын өмнөАрабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 59 минутын өмнөТуркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ2 цагийн өмнөШвейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 1 минутын өмнөКуба Улсын Ерөнхийлөгч Мигел Диаз-Канел наадмын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 2 минутын өмнөАрдчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ2 цаг 4 минутын өмнөГэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ ирүүллээ2 цаг 5 минутын өмнөБНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 7 минутын өмнөШведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 9 минутын өмнөГуравдугаар Чарльз хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 10 минутын өмнөЧех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ2 цаг 12 минутын өмнөАвстри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 13 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 15. 12:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 15. 12:44Гэртээ эзгүй байгаагаа цахим орчинд нийтлэх нь хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдэгчид мэдээлэл өгч буй нэг хэлбэр юм7 сар 15. 12:41Холын замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна7 сар 15. 12:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээ дэвшүүллээ7 сар 15. 12:32Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 15. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ7 сар 15. 12:00Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна7 сар 15. 11:58Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө7 сар 13. 13:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.