Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Танд Монгол Улсын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Үндэсний баяр бол тэмдэглэлт өдөр төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй сорилтуудыг эргэцүүлэн бодох боломж олгодог билээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс авахуулаад зөрчил мөргөлдөөн, өсөн нэмэгдэж буй нийгмийн тэгш бус байдал хүртэл олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй олон талт шийдэл шаардсан сорилтын тоо нэмэгдсээр байна.
Энэ бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн онд баталсан энх тайван, тогтвортой хөгжил, бүх нийтийн хүний эрхийг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагаас урган гарсан “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичгийн үзэл санаа юм.
Энэхүү онцгой өдрийг нь тохиолдуулан Монголын ард түмэнд дахин баярын мэнд өргөн дэвшүүлж байна.
Эрхэмсэг Ерөнхийлөгч Та гүн хүндэтгэлийг минь хүлээн авна уу” гэжээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
СЕХ-ны гишүүдийг томилох хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа
Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Санкт-Петербургийн Уул уурхайн их сургуультай хамтран инженер бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа.gif)

Сэтгэгдэл бичих