Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ


7-р сарын 18
10 цаг 10 минут
         Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
 
Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь хүмүүсийн сонирхлыг татаж байна. 
Тухайлбал: 
  • 1932 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 1.5 тонн даацтай “Полу” ачааны автомашин,
  • 1936 оноос маршал Чойбалсангийн албан хэрэгцээнд ашиглаж байсан “ГАЗ-М1”, “ЗИС-5”,
  • 1945-1950 онуудад Монголын Улсын зам тээвэр, ажүйлдвэрт хэрэглэж байсан, улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн хүнд даацын ачааны автомашин ЗИС-5
  • 1950-д оноос ХАА-д атар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөн, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, саятны хөдөлгөөн зэрэг өрнүүн их хөдөлмөрийн он жилүүдэд томоохон үүрэг гүйцэтгэсэн “ЗИС-110”, ЗИЛ-130”, “ГАЗ-53”зэрэг ачааны автомашин, “ГАЗ-21”, “ГАЗ-24”, “УАЗ” маркын суудлын автомашинууд,
  • 1953 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, цэрэг, иргэнийзориулалттай Монгол Улсын тээврийн салбар, ялангуяа хөдөө орон нутгийн тээвэрт өргөн хэрэглэгдэж байсан ГАЗ-69
  • 1938 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, Америк хөдөлгүүртэй “ГАЗ-М1” маркын автомашинзэрэг дурсамж, түүх өгүүлэх ховор автомашинуудыг байршуулжээ. 
Үзэсгэлэнг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор Автомашины үзэсгэлэн, парадыг иргэд та бүхэндээ толилуулж, энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье. Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ түүхэн цаг үеэс хойш 100 жилийн хөгжлийн түүхийг өгүүлэх автомашины үзэсгэлэн, парадыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Өнөөдрийн үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн салбарын хөгжлийн өнгөрсөн үеийн харуулсан түүх, дурсамжийг өгүүлэх ховор автомашинуудыг байршууллаа. Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан “Ретро” автомашин, мотоциклийн холбоонд талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс өөдрөг байж, алтан шар зам нь үргэлж ивээх болтугай" хэмээлээ.
 
 
 
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой1 минут 50 секундын өмнөУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ17 минут 30 секундын өмнөМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа21 минут 19 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан26 минут 25 секундын өмнөИргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.