Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна


7-р сарын 18
13 цаг 10 минут

          Энэ онд нийслэлийн хэмжээнд 120 км инженерийн шугам сүлжээ угсрах нь өмнөх жилүүдэд байгаагүй хамгийн урт шугам сүлжээний ажил болж байна. Үүний нэг нь 32 байршилд дулаан хангамжийн гол шугам сүлжээг шинэчлэх буюу 15 км дулааны шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж буй. Эдгээр байршилд наадмын амралтын өдрүүдээр УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан очиж ажиллаж, гүйцэтгэлтэй танилцсан. Тухайлбал, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 Г, Д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлын хүрээнд үндсэн замыг сэтэлж, шугам угсрах ажлыг иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүйн тулд наадмын амралтын өдрүүдээр дуусгаж, авто замыг хучиж байна. Ингэснээр тус байршил буюу Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөний замын урд талд Хатанбаатар Магсаржавын гудамжны арын уулзвар, Богд уулын арын зам, Энхтайваны өргөн чөлөө Жуковын урд хөл хөдөлгөөн ихтэй хэд хэдэн байршилд наадмын амралтын өдрүүдээр зам сэтэлж, шугам угсрах ажлыг хийж дуусгалаа.

25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Энерго сервис монтаж” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж “770 метр хос буюу нийтдээ 1540 метр ф800мм-ийн шугамыг ф1000 мм болгон өргөтгөх ажилд авто зам сэтэлж, зам доогуур хагас нэвтрэх туннелтэй шугамыг долоодугаар сарын 13-18-нд угсарч дууслаа. Цаашид шугам угсрах ажил үргэлжилнэ. Гэхдээ туннелтэй учир авто замыг сэтэлж шугам сүлжээ солихгүй. Бид 10 машин механизм, 27 хүний бүрэлдэхүүнтэй хоёр ээлжээр ихэвчлэн шөнийн цагаар зам сэтэлгээний ажлыг хийж дууслаа. Ажилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн албанаас хяналт тавьж байна. 11 Г, Д бол Улаанбаатар хотын гол магистрал шугамын нэг. 1984 онд ашиглалтад орсноос хойш 41 жил нэг ч удаа шинэчлээгүй явсан шугам. Тухайн шугам 1984 онд ашиглалтад орсноос хойш ААН-үүд шугамын трасс руу зөвшөөрөлгүй өргөтгөл их хийсэн, үүнийг чөлөөлөх асуудлууд байна. Асуудлыг шат шатанд зөвшилцөөд шийдэж байгаа” гэв.

Тус шугам ашиглалтад орсноор хотын төв орчим, Төмөр зам орчмын дулаан хангамж 20 орчим хувь нэмэгдэх ач холбогдолтой бөгөөд инженерийн шугам сүлжээний ажлыг дулааны улиралд яаравчлан гүйцэтгэхийн тулд шахуу хуваариар амралтын өдрийг ч үл харгалзан, мөн иргэдийн зорчих хөдөлгөөнд саад болохгүйн тулд ихэвчлэн шөнийн цагаар зам хаах ажлыг гүйцэтгэж байгааг гүйцэтгэгчид болон УБЗАА-ны холбогдох албаныхан тодотгож байлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө11 минут 1 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна14 минут 23 секундын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ16 минут 55 секундын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо28 минут 49 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана32 минут 54 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна36 минут 26 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно40 минут 9 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна43 минут 22 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.