Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе.
Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр биднийг найрсгаар хүлээн авсныг дурсахын зэрэгцээ, Словени, Монголын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд олон шинэ салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Манай улс Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаандаа чухал ач холбогдол өгдөг бөгөөд хамтын ажиллагаа харилцан хүндэтгэл, ойлголцлоор бэхжиж, хоёр ард түмний тусын тулд улам өргөжнө гэдэгт итгэл төгс байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.
Сэтгэгдэл бичих