"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан гэрээ бүрийг шалгана


7-р сарын 21
9 цаг 18 минут

       Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өглөө. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгав. 

Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулна. 2024 онд ашиглалтад оруулсан уг төвийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болжээ. Тиймээс АТГ-аас гурван төлөөлөгч томилж гэрээ хийсэн, тухайн ажлыг хариуцагч этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэлээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай ард иргэдийн эзэмшлийнх байх ёстой болохоос авлигын цавчаа, шахааны уурхай байж таарахгүй. Газар дээр нь ажиллахад үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой байгаа учраас зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өглөө. 

Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх болон нүүрс татан авалтын төв, баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг арилгах чиглэлийг холбогдох сайд нарт өгөв.  Яамд болон салбар хоорондын уялдаа алдагдсанаас үүдэлтэй үргүй зардал их гарч байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайгаас 12 км-ийн зайтай байгуулсан нь асар их алдагдал, илүү зардал гаргаж байна. Тиймээс эрүүл засаглалтай, үр ашигтай ажиллах тогтолцоонд шилжүүлэх гурван сарын хугацаатай даалгавар өгч, салбар салбар төлөөллөөс бүрдсэн Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулав. Ингэснээр нүүрсний экспортод үүссэн саад тотгор арилж, хүнд суртал чирэгдэлгүйгээр экспорт нэмэгдэнэ гэж үзлээ. Богино хугацаанд экспортыг 50 хувь нэмэгдүүлэхийн тулд нэг чиг шугамтай, гар, сэтгэл нийлж нэг баг болж ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 7-нд Засгийн газрын тогтоолоор тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, борлуулалт, тээврийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаараа Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр орлого 23, борлуулалт мөн 23, экспорт 13 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцоолжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 68 мянган га талбайтай, ашиглалтын найман тусгай зөвшөөрөлтэй. Өнөөдрийн байдлаар 1500 га талбайгаас 165 сая тонн нүүрс олборлосон. Энэ нь нийт геологийн нөөцийн хоёр хүрэхгүй хувь ажээ. Зүүн уурхай 43 жил, баруун уурхай 53 жилийн нөөцтэй юм байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаад Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах;

Зах зээлийн эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулах арга хэмжээ авах, эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжуудыг бий болгох, БНХАУ-д агуулах барих, тээвэр логистикийн нөхцөлийг бүрдүүлэх, тухайлбал, стандартын шаардлага хангасан замын нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Гашуунсухайтын авто зам” компанийн үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад анхаарч хамтран ажиллах;

-Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төмөр замын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж өртгийг бууруулах, Ханги-Мандал боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх;

-Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, үйл ажиллагааны зардлаа бууруулж үр ашгийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх, хэрэгжиж эхэлсэн төслүүдээ хэмнэлтийн горимд шилжүүлэх;

Компанийн бүтцийг цэгцэлж оновчтой тогтоох, ажлын байрны аттестатчилал явуулж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, компанийн засаглалыг оновчтой болгох саналаа тооцоо судалгаа, үндэслэлтэй боловсруулж, ирэх сарын 10-ны дотор танилцуулах, ажлаа хоёргүй сэтгэлээр хийдэг жирийн инженер, техникийн ажилтнууд үүнд өртөх ёсгүй;

-Үйлдвэрлэлийн технологийн өнөөгийн байдлыг дүгнэж олон жил шүүмжлэл дагуулж буй сорчлон олборлох үйл ажиллагааг зогсоож, олон улсын тэргүүлэх ногоон, аюулгүй, хэмнэлттэй, ухаалаг технологийг нэвтрүүлэх бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж эхлэх. Уурхайн олборлолтын өртөг бууруулах шаардлагын үүднээс далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, бодитой алхам хийж хэрэгжүүлэх;

-Компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, хувийн хэвшилд үнэ цэнэ бий болгох зорилгоор Засгийн газрын 14 мега төслийн нэг болох “Нүүрс-химийн цогцолбор” Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бэлтгэл үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч үр дүн гарган ажиллахыг даалгав.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа3 цаг 25 минутын өмнөБид иргэдээ сонсож, шийднэ3 цаг 32 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо3 цаг 35 минутын өмнөМонголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ3 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ3 цаг 51 минутын өмнөНЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна3 цаг 53 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа3 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 3 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно9 цаг 58 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав7 сар 21. 12:56Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ7 сар 21. 10:49Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 21. 9:23"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан гэрээ бүрийг шалгана7 сар 21. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан7 сар 21. 9:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ7 сар 20. 20:54Гол, усны түвшин нэмэгджээ7 сар 20. 15:29“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ7 сар 20. 15:25Маргаашнаас халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 15:21Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна7 сар 20. 15:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо7 сар 20. 15:11Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 20. 15:10Ерөнхий боловсролын 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулна7 сар 18. 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо7 сар 18. 15:06Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн7 сар 18. 13:28Гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна7 сар 18. 13:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 18. 13:22Унгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 18. 13:19Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна7 сар 18. 13:15Словенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 18. 13:13Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна7 сар 18. 13:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.