НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна


7-р сарын 21
19 цаг 05 минут

         Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, БГД-ийн 16 дугаар хороо, нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилга есдүгээр сард ашиглалтад орно. Энэ хүрээнд нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

"Гантоонот констракшн" ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ “Барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар агааржуулалт, бетон цутгалтын ажил бүрэн дууссан, чулуун хавтангийн ажил 90 хувьтай байна. Мөн дотоод засал чимэглэл болон анги, танхимын будгийн ажил эхлэхэд бэлэн болсон байгаа. Ирэх долоо хоногтоо багтааж гадна тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн захирал Г.Жалсрайжамц “2025-2026 оны хичээлийн жилд шинэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөө гаргасан. Тиймд, есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахын тулд барилгын компанид шаардлагатай зүйлсийг албан бичгээр хүргүүлэх зэргээр барилгын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хамтарч, шуурхай ажиллаж байна” гэлээ.

Сургуулийн шинэ барилга нь 32.5х18.6 ам.метр хэмжээтэй, 2720 мкв талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд нэг ангид 30 хүүхдийн дүүргэлттэй, нийт 320 хүүхдийн суудалтай юм. Мөн стандартын дагуу гүйцэтгэж, төлөвлөгөөт хугацаанд улсын комист хүлээлгэн өгөхийг нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 цаг 52 минутын өмнөБид иргэдээ сонсож, шийднэ7 цаг 59 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо8 цаг 2 минутын өмнөМонголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ8 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ8 цаг 18 минутын өмнөНЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна8 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа8 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ8 цаг 29 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно7 сар 21. 13:00Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав7 сар 21. 12:56Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ7 сар 21. 10:49Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 21. 9:23"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан гэрээ бүрийг шалгана7 сар 21. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан7 сар 21. 9:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ7 сар 20. 20:54Гол, усны түвшин нэмэгджээ7 сар 20. 15:29“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ7 сар 20. 15:25Маргаашнаас халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 15:21Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна7 сар 20. 15:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо7 сар 20. 15:11Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 20. 15:10Ерөнхий боловсролын 45-р сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулна7 сар 18. 17:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо7 сар 18. 15:06Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн7 сар 18. 13:28Гадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна7 сар 18. 13:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 18. 13:22Унгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 18. 13:19Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна7 сар 18. 13:15Словенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 18. 13:13Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна7 сар 18. 13:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.