Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана


7-р сарын 22
13 цаг 05 минут

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Туул, Сэлбэ, Дунд гол, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг төвийн зургаан дүүргийн удирдлагад үүрэг болголоо. Налайх, Багануур, Багахангай дүүрэг төв магистрал замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэнэ. Нийслэл, есөн дүүргийн хэмжээнд гол ай сав, байгаль орчиндоо хог хаягдал хаяхгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил, контент зэргийг бэлтгэж, түгээнэ. Голын ай сав дагуу шороо асгадаг байдалд хяналтыг сайжруулж, гол руу бохирдол урсгаж экологийн доройтолд оруулах нөхцөл байдал үүсвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хуулийн хариуцлага хүлээдэг.

Түүнчлэн энэ жил ойн бүсэд хуурайшилт их байгааг анхаарч, ойн бүсийн цэвэрлэгээг зохион байгуулах, ялангуяа ойн бүсэд гал түймрийн шалтгаан болдог төрөл бүрийн шил, тамхины иш, хийн түлшний лааз зэргийг цэвэрлэхийг онцоллоо.

Мөн Улаанбаатар хотын ойр орчимд карьер ухсан газруудад хамтарсан шалгалт явуулж, нөхөн сэргээлт хийж байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэхийг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн3 минут 59 секундын өмнөХ.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй7 минут 17 секундын өмнөДүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна11 минут 8 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа12 минут 40 секундын өмнөХуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов4 цаг 4 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа4 цаг 8 минутын өмнөУлаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана7 цаг 15 минутын өмнөТүймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна7 цаг 17 минутын өмнө45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа7 цаг 29 минутын өмнөУлирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв9 цаг 32 минутын өмнөСансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ9 цаг 36 минутын өмнө“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно9 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 9:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 сар 21. 19:33Бид иргэдээ сонсож, шийднэ7 сар 21. 19:26Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо7 сар 21. 19:23Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ7 сар 21. 19:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 19:06НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна7 сар 21. 19:05Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа7 сар 21. 19:01Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 21. 18:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно7 сар 21. 13:00Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав7 сар 21. 12:56Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ7 сар 21. 10:49Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 21. 9:23"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан гэрээ бүрийг шалгана7 сар 21. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан7 сар 21. 9:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ7 сар 20. 20:54Гол, усны түвшин нэмэгджээ7 сар 20. 15:29“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ7 сар 20. 15:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.