Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа


7-р сарын 22
16 цаг 12 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбекийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болсныг онцоллоо.

Тэр бээр нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй уламжлалт найрсаг харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүх  салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсоныг тэмдэглэв.

Хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг хэлж, Парламентын дарга нарын 2024 онд хийсэн харилцан айлчлал харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Киргизийн төр, засаг, хууль тогтоох дээд байгууллага өндөр ач холбогдол өгч буйг онцолж, Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Талууд хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг улам бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хийх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотоллоо.

Тургунбек уулу Нурланбек 2022 онд Парламентын дарга болсон. Парламент Жогорку Кенеш нь нэг танхимтай, намын жагсаалт, тойрог буюу холимог тогтолцоотой, таван жилээр сонгогддог 90 гишүүнтэй юм.

Сүүлийн хоёр удаагийн сонгуульд манай улсын туршлагаар сонгуулийн санал хураах технологи, иргэний бүртгэлийн системийг ашигласан нь үр дүнд хүрсэн гэж үздэг байна.

Киргизийн талаас 2004 онд Парламентын Доод танхимын Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Борубаев, 2004 онд Парламентын дарга Н.Шакиев манай улсад айлчилж байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн6 цаг 17 минутын өмнөХ.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй6 цаг 21 минутын өмнөДүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна6 цаг 25 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа6 цаг 26 минутын өмнөХуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов7 сар 22. 16:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа7 сар 22. 16:12Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана7 сар 22. 13:05Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 22. 13:0345 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа7 сар 22. 12:51Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 сар 22. 10:49Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ7 сар 22. 10:45“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно7 сар 22. 10:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 9:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 сар 21. 19:33Бид иргэдээ сонсож, шийднэ7 сар 21. 19:26Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо7 сар 21. 19:23Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ7 сар 21. 19:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 19:06НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна7 сар 21. 19:05Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа7 сар 21. 19:01Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 21. 18:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно7 сар 21. 13:00Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав7 сар 21. 12:56Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ7 сар 21. 10:49Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 21. 9:23"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан гэрээ бүрийг шалгана7 сар 21. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан7 сар 21. 9:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ7 сар 20. 20:54Гол, усны түвшин нэмэгджээ7 сар 20. 15:29“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ7 сар 20. 15:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.