Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн


7-р сарын 22
20 цаг 16 минут

       Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд сүүлийн хоёр жилд уг салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хороод руу татах ажлыг зохион байгуулж ирсэн. Үр дүнд нь салбарын ажилчдын цалин 3 сая давж, 2024 онд 80 гаруй машин техникийн шинэчлэл, 2025 онд ч үе шаттай машин тоног төхөөрөмжийн шинэчлэл үргэлжилж байна. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн салбартаа анхаарч, улам хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргаар томилогдоод эхэнд хийсэн ажлуудын нэг нь хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл бөгөөд энэ хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээ, хоол, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, нохой, муур устгал гээд Захирагчийн ажлын албаны хариуцдаг олон ажлыг дүүргүүд рүү шилжүүлсэн. Мөн төсвийг нь хороодод шилжүүлсэн. Намайг ажлаа авахад өвөл зам дээр давсаа хүрзээр цацдаг байсан. Хэд хэдэн удаагийн худалдан авалтаар хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилж нөхцөл байдлыг эрс өөрчилсөн. Энэ салбарын ажиллах хүч хомс байсан учраас цалинг нэмсэн. Тоног төхөөрөмжүүдийн шинэчлэл одоо ч үргэлжилж байгаа. Замын хажуугийн хашлага угаадаг, лаг хагшаасыг сордог машинууд ирж байна. Тэгэхээр одоо дүүргүүд хариуцсан ажилдаа эзэн болж ажиллахыг дүүргийн дарга нараас шаардана” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн7 цаг 1 минутын өмнөХ.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй7 цаг 4 минутын өмнөДүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна7 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа7 цаг 10 минутын өмнөХуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов7 сар 22. 16:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа7 сар 22. 16:12Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана7 сар 22. 13:05Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 22. 13:0345 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа7 сар 22. 12:51Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 сар 22. 10:49Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ7 сар 22. 10:45“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно7 сар 22. 10:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 9:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 сар 21. 19:33Бид иргэдээ сонсож, шийднэ7 сар 21. 19:26Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо7 сар 21. 19:23Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ7 сар 21. 19:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 21. 19:06НЕБ-ын 112 дугаар сургуулийн барилгын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна7 сар 21. 19:05Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа7 сар 21. 19:01Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 21. 18:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно7 сар 21. 13:00Гэмт хэргийн шинжтэй 116 гомдол, мэдээллийг шалгав7 сар 21. 12:56Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ7 сар 21. 10:49Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 21. 9:23"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн байгуулсан гэрээ бүрийг шалгана7 сар 21. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан7 сар 21. 9:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ7 сар 20. 20:54Гол, усны түвшин нэмэгджээ7 сар 20. 15:29“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ7 сар 20. 15:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.