Монгол, Киргизийн бизнес форум боллоо


7-р сарын 23
10 цаг 52 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол, Киргизийн бизнес форум болж, хоёр орны төр, засгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид оролцлоо.

Форумыг Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Киргизийн Сайд нарын танхимын орлогч дарга Э.Ж. Байсалов нар нээж үг хэллээ.

С.Амарсайхан, төрийн тэргүүн нарын харилцан айлчлал харилцааг шинэ түвшинд хүргэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тодотголоо.

Бизнес форум эдийн засгийн харилцаа, хоёр орны төр, хувийн хэвшлийг харилцан үр өгөөжтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээ, технологийн дэвшлийг уялдуулсан, бодит үр дүнд хүрэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэж байна.

 Цаашид:

Хөдөө аж ахуй, хүнс, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах,

Тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх,

Жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх,

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, бизнес эрхлэх нөхцөлийг тогтвортой, ойлгомжтой болгох зэргээр хамтран ажиллана.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Киргизтэй хамтран хүнсний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Бизнес форумд хоёр улсын мэдээллийн технологи, эрчим хүч, уул уурхай, тээвэр логистик, боловсрол, банк, санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах гэрээ хэлцэл хийлээ.

Форумын үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Монгол-Киргизийн бизнесийн зөвлөл байгууллаа.

Киргизийн эдийн засагт хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, нэхмэл голлодог. Гадаад худалдааны хэмжээ нь 16 тэрбум ам.доллар.

Алт болон хөдөө аж ахуйн түүхий эд, төмөр, шил, нүүрс, цемент голлон гаргаж, суудлын автомашин, газрын тос, байгалийн хий, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн импортоор авдаг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогыг хууль ёсных гэв35 минут 42 секундын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна3 цаг 51 минутын өмнөОрон нутгийн зам хурдны зам биш...3 цаг 58 минутын өмнөТуул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна4 цаг 9 минутын өмнө“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ4 цаг 13 минутын өмнөЗөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгууллаа4 цаг 20 минутын өмнөОрон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна4 цаг 22 минутын өмнөХар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана4 цаг 25 минутын өмнөТуулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ8 цаг 36 минутын өмнөНэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 цаг 47 минутын өмнөМонгол, Киргизийн бизнес форум боллоо9 цаг 10 минутын өмнөХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 23. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 9:16Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн7 сар 22. 20:16Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй7 сар 22. 20:12Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна7 сар 22. 20:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа7 сар 22. 20:07Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов7 сар 22. 16:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа7 сар 22. 16:12Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана7 сар 22. 13:05Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 22. 13:0345 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа7 сар 22. 12:51Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 сар 22. 10:49Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ7 сар 22. 10:45“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно7 сар 22. 10:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 9:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 сар 21. 19:33Бид иргэдээ сонсож, шийднэ7 сар 21. 19:26Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо7 сар 21. 19:23Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ7 сар 21. 19:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.