Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ


7-р сарын 23
11 цаг 26 минут

        Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. Тус хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо. Туулын хурдны зам нь хотын зүүн талд Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа цогц авто замын төсөл юм. Туулын хурдны замын ажлын хүрээнд 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгоно.

Замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим хувиар нэмэгдүүлж, Шинэ тойрог авто замтай холбогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах тооцоо, судалгаатай. Туулын хурдны зам баригдсанаар Нисэх, Яармаг чиглэлийн болон хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Туулын хурдны замын Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн ачааллыг ч хуваалцах ТЭЗҮ-ийн хувьд боловсронгуй бэлтгэгдсэн олон улсын хэмжээний төсөл юм.

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” ХХК нь 2008 онд Хонконгт бүртгэгдсэн бөгөөд инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани. Мөн олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай цорын ганц Хонконгийн хувийн компани юм. Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Тухайлбал,

  • Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл
  • Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл
  • Сербийн 253 км хурдны зам
  • Сербийн E763 хурдны зам
  • Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл
  • Казахстан Кама хурдны замын төсөл
  • Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл
  • Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл
  • Малайз улс Ногоон Юй байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогыг хууль ёсных гэв42 минут 46 секундын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна3 цаг 59 минутын өмнөОрон нутгийн зам хурдны зам биш...4 цаг 5 минутын өмнөТуул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна4 цаг 16 минутын өмнө“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ4 цаг 20 минутын өмнөЗөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгууллаа4 цаг 27 минутын өмнөОрон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна4 цаг 30 минутын өмнөХар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана4 цаг 32 минутын өмнөТуулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ8 цаг 43 минутын өмнөНэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 цаг 54 минутын өмнөМонгол, Киргизийн бизнес форум боллоо9 цаг 18 минутын өмнөХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 23. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 9:16Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн7 сар 22. 20:16Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй7 сар 22. 20:12Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна7 сар 22. 20:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа7 сар 22. 20:07Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов7 сар 22. 16:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа7 сар 22. 16:12Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана7 сар 22. 13:05Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 22. 13:0345 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа7 сар 22. 12:51Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 сар 22. 10:49Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ7 сар 22. 10:45“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно7 сар 22. 10:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 9:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 сар 21. 19:33Бид иргэдээ сонсож, шийднэ7 сар 21. 19:26Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо7 сар 21. 19:23Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ7 сар 21. 19:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.