Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна


7-р сарын 23
15 цаг 40 минут

      Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг  байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална. 

Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.

Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна. 

Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АТГ Л.Оюун-Эрдэнийн хүүгийн орлогыг хууль ёсных гэв8 цаг 41 минутын өмнөБ.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр өгөөжийг авчирна7 сар 23. 16:11Орон нутгийн зам хурдны зам биш...7 сар 23. 16:04Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна7 сар 23. 15:53“Антре гоулд” ХХК, "Петрочайна дачин тамсаг" ХХК, "Бадрах Энержи" ХХК зэрэг компанийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ7 сар 23. 15:49Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгууллаа7 сар 23. 15:42Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна7 сар 23. 15:40Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана7 сар 23. 15:37Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ7 сар 23. 11:26Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ7 сар 23. 11:15Монгол, Киргизийн бизнес форум боллоо7 сар 23. 10:52ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 23. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 9:16Х.Нямбаатар: Зам дээр давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчилсэн7 сар 22. 20:16Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй7 сар 22. 20:12Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна7 сар 22. 20:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа7 сар 22. 20:07Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов7 сар 22. 16:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Парламентын даргыг хүлээн авч уулзлаа7 сар 22. 16:12Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана7 сар 22. 13:05Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 22. 13:0345 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгууллаа7 сар 22. 12:51Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв7 сар 22. 10:49Сансарын колонкын уулзвараас хойш Хайлааст-Ганц худгийн уулзвар болон Ганцын буудал хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ7 сар 22. 10:45“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно7 сар 22. 10:39Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан7 сар 22. 9:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа7 сар 21. 19:33Бид иргэдээ сонсож, шийднэ7 сар 21. 19:26Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо7 сар 21. 19:23Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “QUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ7 сар 21. 19:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.