АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны гэж үзлээ


7-р сарын 23
19 цаг 26 минут

       Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 минут 1 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан4 минут 52 секундын өмнөЭх дагины эдэлж хэрэглэж байсан, хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг дэлгэжээ9 сар 15. 18:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргалаа9 сар 15. 18:07Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ9 сар 15. 17:02Л.Оюун-Эрдэнэ: “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээ цуцална л биз. Монгол л хохирно9 сар 15. 17:00Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо9 сар 15. 16:51“Тамгагүй төр” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжүүлж байсан тухай аудитын дүгнэлтийг нууцлав уу9 сар 15. 16:48НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 15. 16:47Зургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ9 сар 15. 16:17Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам9 сар 15. 16:13Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна9 сар 15. 16:09Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу9 сар 15. 15:00Ц.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно9 сар 15. 13:25Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү9 сар 15. 12:12УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг9 сар 15. 11:14Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг авчихсан гээ биз дээ. АТГ намайг шалгаагүй9 сар 15. 11:13Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн9 сар 15. 10:56Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ9 сар 15. 10:14УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, чуулж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ9 сар 15. 10:08Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 15. 9:28Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ9 сар 15. 9:22УИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно9 сар 15. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан9 сар 15. 9:05Д.Амарбаясгалан: Намайг Х.Баттулгатай холбож бичүүлж байгаа нөхөд өөрсдөө түүнтэй хамтарч юу юу хийснийг ард түмэн мартаагүй9 сар 14. 17:18Х.Нямбаатар: Би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Үзэл бодол таардаггүй “Банхрууд” шүү9 сар 13. 15:43Генсек Я.Содбаатарыг БНСУ-аас ирэхээр МАН Удирдах зөвлөлийн хурлаа зарлана9 сар 13. 14:34У.Хүрэлсүхийн CRYING BABY нь Л.Оюун-Эрдэнэ, LABUBU нь Д.Амарбаясгалан9 сар 12. 16:10"Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна9 сар 12. 13:34Маргааш “Автомашингүй өдөр" болно9 сар 12. 13:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.