Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө


7-р сарын 24
10 цаг 30 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Артыкбаев нар үдэж мордууллаа.

Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.

Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна. Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр улс цаашид:
  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно,
  • Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллана,
  • Бишкек -Өрөмчи-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг хамтран ашиглана,
  • Уул уурхай болон бусад салбарт болон харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ,
  • Монгол, Киргизэд нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын жолооны үнэмлэхээ нөгөө улсын жолооны үнэмлэхээр солих боломж бүрдлээ,
  • Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Киргизэд ноос, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлнэ,
  • Мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлнэ,
  • Киргиз Улсад монгол сарлаг, ямаа нийлүүлж, жимс, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ,
  • Цахим хөгжил, инновац, төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарна,
  • Киргизийн үндэсний их сургуульд “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ,
  •  Хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр энэ хичээлийн жилээс монгол, киргиз хэл судлалын чиглэлээр оюутнуудаа харилцан сургана,
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ,
  • “Монгол-Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсад байгуулна,
  • Дархан-Уул аймаг Киргизийн Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газартай хамтран ажиллана. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн парламент Жогорку Кенешийн дарга Н.Тургунбек, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Касымалиев нартай уулзлаа.

Хоёр улсын хамтарсан бизнес форумд өндөр технологи, эрчим хүч, уул уурхай, тээвэр логистик, боловсрол, банк, санхүү, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, харилцаа холбоо тогтоон, гэрээ хэлцэл байгууллаа.

Мөн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийг нь дэмжих зорилготой Монгол-Киргизийн бизнесийн зөвлөл байгууллаа.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театр анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ толилуулж, морин хуурын болон фото зургийн үзэсгэлэнг Киргизийн ард түмэнд сонирхууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье5 цаг 53 минутын өмнөСэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана5 цаг 57 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 цаг 6 минутын өмнөЭмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 цаг 16 минутын өмнөОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 цаг 34 минутын өмнө116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ9 цаг 17 минутын өмнөГ.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ9 цаг 56 минутын өмнөТуулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.