Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу маргааш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын ай сав дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Бүх нийтийн цэвэрлэгээг хог тээвэр, зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр хийх юм.
Сэтгэгдэл бичих