Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Үүрт уул”, Ерөө сумын “Гуртын уул” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн EC 145 загварын нисдэг тэргээр хүргэж байна.
Нисдэг тэргээр хүргэгдсэн НОБГ, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 40 орчим алба хаагч түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичих