Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа


7-р сарын 24
16 цаг 24 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

  1. Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар гарын үсэг зурлаа.

Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарт өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцлоо.       

  1. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гадаад хэргийн сайд Сироджиддин Мухриддин,

Яамд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэргээр мэдээлэл, туршлага солилцож, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлнэ.

  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Эрчим хүч, усны нөөцийн сайд Джума Далера Шофакир,

Усны эрчим хүч ашиглах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, урт болон богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжилтэн солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэргээр хамтарч ажиллах боломж бүрдлээ. Засгийн газар зүгээс эрчим хүчний салбарт усны эх үүсвэрийн төслүүдийг түлхүү хөгжүүлэхээр зорьж байгаа. Цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцаар хангаж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах зорилттой Тажикистаны туршлагыг судлах нь чухал ач холбогдолтой юм.

  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Хакимзода Курбон,

Хөдөө аж ахуйн салбарын туршлага, нөөц, бололцоог харгалзан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов. Тухайлбал, ургамал үржүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах, үрийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ургамлын өвчин, хортон шавжаас хамгаалах, газрын нөхөн сэргээлт, хөрс усалгааны системийн хамтарсан судалгаа хийх, ургамлын эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналтыг сайжруулах зэрэг  салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох орчин бүрдлээ.  

  1. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын харьяа Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Джумахонзода Джамшед Джурахон,

Аялал жуулчлалын салбарт байгалийн болон соёлын өвийг ирээдүйн баялаг гэж үзэж, тэдгээрийг хамгаалахын зэрэгцээ үр ашигтай, агуулга өндөртэй, таниулан сурталчлах, хөгжүүлэхэд хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.  Талууд аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон технологид суурилсан ухаалаг аялал жуулчлалын санаачилгыг харилцан дэмжих, салбарын мэргэжилтнүүд, холбогдох бизнесийн байгууллагын харилцааг өргөжүүлэхээр тохиролцлоо.  

  1. Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода,

Дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно.

  1. Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Гомбожавын Ариунбуян, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Засгийн газрын дэргэдэх онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали,

Байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор болов. Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.  

  1. Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг“-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хушвахтзода Кобилджон,

Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ. Мэдлэг мэдээлэл солилцох, хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр, хурал семинар зохион байгуулах, эрдэмтэн, судлаачдаа солилцон, шинэ төрлийн хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлнэ.  Байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, түүний дотор жимс, жимсгэний аж ахуй, хүнсний технологийн чиглэлээр илүү хамтран ажиллана.

  1. Монгол Улсын “И-Монгол” академи болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Шифрлэгч төвүүд, төрийн үйлчилгээ, цахим программ хөгжүүлэлт”-ийн компани хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т “И-Монгол” академийн захирал Бавуужавын Мягмарнаран, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода,

Олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд тулгамдсан асуудлуудыг хамтран судлах, харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллана.

  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төв хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дарга Ганхуягийн Ганболд, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Усмонзода Хайридин Усмон,

Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлын хүрээнд судалгааны ажлын үр дүнг хуваалцах, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.

  1. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музейн захирал Сампилдондовын Чулуун, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар тус тус гарын үсэг зурлаа.

Түүх-соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэх, бэхжүүлэх зэргээр хамтарна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье9 цаг 33 минутын өмнөСэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана9 цаг 37 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.