Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.25/ 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-2, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу нийт 7 түймрийг цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-5, Мандал суманд-7 буюу 16 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 302 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 322 хүн, 24 автомашин буюу нийт 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна.
Он гарсаар өнөөдрийн /2025.07.25/ байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56% хувиар өссөн дүнтэй байна.
Сэтгэгдэл бичих