Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ


7-р сарын 25
13 цаг 42 минут

      УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара нар "Тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбум төгрөг хуваарилж, төсвийн мөнгөөр угжих гэж байна" хэмээн сошиал орчинд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Үүнийг нь УИХ-ын гишүүн Ч.Номин дэмжиж буйгаа илэрхийлэв. Харин Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр энэ талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Тойргийн гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт хийх гэж байна”, “тойргийн гишүүдэд 5 тэрбум хувиарлах гэж байна”, “тойргийн гишүүдэд 15 тэрбум хувиарлах гэж байна”, “Б.Жавхлан сайд тойргийн гишүүдэд хөрөнгө оруулалт нэрээр авлигадахаар бэлджээ” гэх мэтээр зохион байгуулалттайгаар бичиж эхэлж байна. Улс төрийн зорилгоор сэвэх боллоо.

УИХ-ын гишүүд чинь тойрогтоо хөрөнгө оруулалт хийх гэж амлаж сонгогдсон. Улс төрийн бүх нам хөрөнгө оруулалт хийнэ, асуудлыг ингэж шийднэ, тэгж сайжруулна гэж бодлого гаргаад сонгуульд ордог. Ард түмэн ч асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэсэн хүмүүстээ саналаа өгдөг. Тойргийнхоо асуудлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх гэж яваа тойргийн гишүүдийг буруутгах хэрэггүй. Завхан аймагт хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Эсвэл хөрөнгө оруулалт хэрэггүй газар байгаа бол аймаг, сум, дүүргээр нь зарлах хэрэгтэй. Тиймээс манай аймгаас сонгогдсон 10 гишүүн минь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Та бүхнийг тойрогтоо ирээд иргэдтэй уулзахад хамгийн эхний асуулт хөрөнгө оруулалт байдаг шүү!!! Хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт ярьдаг иргэд, олон нийт “хөрөнгө оруулалт хэрэггүй” гээд байгаа нөхдийн эсрэг хэдэн үг хэлнэ байгаа.

Тойргийн гишүүдийг хөрөнгө оруулалтаар лоббидлоо гэдэг инээдтэй мессежээ одоо болимоор байна. Тойргийн гишүүд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэдэн төгрөг төсөвт суулгаад оролцоо нь дуусдаг. Бусад асуудлыг төрийн худалдан авах, салбарын яам, нийслэл, дүүрэг, аймаг, орон нутаг хариуцаад явдаг. Тэд бас дуугарах ёстой.

Хөрөнгө оруулалтын боломж нээж, асуудлыг шийдвэрлэх хувилбар гаргасан Засгийн газар, Сангийн яам, Б.Жавхлан сайд нар луу дайраад байх хэрэггүй. Харин ч улсын хэмжээний хөрөнгө оруулалтын шийдлүүд гаргаж байна. Улс төр хийх гэж байгаа бол хөрөнгө оруулалтаар улс төржмөөргүй байна. Улс төрийн өөр сэдэв олох хэрэгтэй.

Ажиглаад байхад листнийхэн маань тойргийнхонд хөрөнгө оруулалт тавилаа гээд сэвж эхэлжээ. Та бүхэн дандаа листэд суухгүй. Тойрогт нэр дэвшиж л таарна. Тэр үед хүн бүхэн асуудлаа шийдүүлэх хөрөнгө оруулалт ярьж эхэлнэ. Өнөөдрийн эсэргүүцсэн улс төр маргааш өөрийн тань асуудал болно. Тойргийн гишүүдийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх хэрэггүй. Харин ч дэмжих асуудал мөн.

Тойргийн гишүүд өнгөрсөн жил “алдагдалгүй төсөв” яриад шинэ хөрөнгө оруулалт бараг тавиагүй. Энэ жил “алдагдалгүй төсөв” гэдэг шиг сэдэв яриад нэмэргүй. Тойргийн гишүүдээ тойрогтоо амласан хөрөнгө оруулалтуудаа шийдмээр байна. Тойргийн гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалтыг шийдвэрлэ гэж бас давалгаалмаар байна шүү" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.