ТАСС агентлаг 2025 оны долдугаар сарын 24-нд "ОХУ-ын шатахуун үйлдвэрлэгчдэд зориулсан экспортын хоригийг наймдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж магадгүй" гэж мэдээллээ. Энэхүү нийтлэлд "Холбогдох байгууллагууд наймдугаар сарын 01-нээс эхлэн шатахуун үйлдвэрлэгчдийн экспортод хориг тавих шийдвэр гаргахаар зэхэж байгаа тухай ТАСС агентлагт шатахууны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг зарим эх сурвалж мэдээлжээ.
Хязгаарлалтыг нэг, эсвэл хоёр сарын хугацаатай байхаар хэлэлцэж байгаа бөгөөд яг нарийн хугацаа нь тодорхойгүй байна.
Одоогийн байдлаар, ОХУ-д *Шатахууны экспортын хориг зөвхөн үйлдвэрлэгч биш, аж ахуйн нэгжүүдэд (дам худалдаачид гэх мэт) хамаарч байгаа бөгөөд энэ хориг наймдугаар сарын сүүлч хүртэл хүчинтэй юм.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак өмнө нь "Шаардлагатай тохиолдолд Засгийн газар шатахууны экспортод бүрэн хориг тавьж болох бөгөөд үүнд үйлдвэрлэгчид ч хамрагдана" хэмээн мэдэгдэж байжээ. Гэхдээ хориг тавих эсэхийг шатахууны зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа шийдэх юм байна. ТАСС агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, экспортын хоригийн хамт дамжуулах тотацийг (демпферийн төлбөр) тооцоолох дээд үнийг нэмэгдүүлэх шийдвэр гарах боломжтой гэжээ. Энэ тотаци нь дотоодын бензиний сарын дундаж биржийн үнэ нь НӨАТ-ын хуульд заасан дээд үнийг 10 хувь давбал хүчингүй болдог. Дизель түлшний хувьд энэ босго нь 20 хувь. ОХУ-ын Сангийн дэд сайд Алексей Сазанов долдугаар сарын эхээр мэдэгдэхдээ, Сангийн яам энэхүү тотацийн хязгаарыг бензинд 15%, дизельд 25% болгон өөрчлөхийг санал болгосон гэжээ.
ТАСС агентлагийн долдугаар сарын эхээр мэдээлснээр, ОХУ-ын Өрсөлдөөний албаны (ФАС) биржийн хорооны гишүүд бензиний биржийн үнэ хэт өсөж байгаатай холбогдуулан экспортын бүрэн хориг тавих боломжийн талаар хэлэлцэж байсан байна. 2025 оны долдугаар сарын 24-ний өдрийн арилжааны дүнгээр:
- АИ-95 бензиний үнэ: 76,330 рубль/тонн — түүхэн дээд үнэтэй ойролцоо
- АИ-92 бензиний үнэ: 66,301 рубль/тонн — мөн л дээд үнэд ойртсон байна" гэж дурдсан байна.
Энэхүү мэдээлэл биеллээ олж, ОХУ-ын Засгийн газар шатахууны экспортод хориг тавьбал Монголын зах зээлд яаж нөлөөлөх вэ, манай улс энэ хоригт багтах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ

Сэтгэгдэл бичих