Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ


7-р сарын 25
16 цаг 32 минут

        Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч байна. Хамтарсан Засгийн газрын тэргүүн байхдаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бараг оролцдоггүй байсан тэрбээр огцорсноосоо хойш бүр ч суухаа больсон.

 УИХ-ын чуулганыг тасалсан үзүүлэлтээрээ тэрбээр Х.Баттулгатай зуузай холбож, ажлаа хийдэггүй гишүүдийг тэргүүлж буй.

"Л.Оюун-Эрдэнэ хаана байна вэ" гэдэг асуулт ч олны дунд бий болж "Лондонд гэр бүлийнхэн дээрээ очоод Сөүлд ирсэн. Х.Баттулга, "Хэро" Б.Баатар нартай хамт БНСУ-д байгаа гэнэ" гэх баттай бус мэдээлэл ч түгсэн. Харин эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд намынхаа зарим нөхөдтэй уулзсан байна. Сонирхолтой нь Л.Оюун-Эрдэнэ Монголд ирмэгц буюу 2025 оны долдугаар сарын 23-нд АТГ түүний хүү О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр хууль ёсных болох нь нотлогдсон тухай мэдээлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ ба түүний хүү О.Тэмүүлэнгийн орлогыг нотлох гэж 60 хоног болсон АТГ-ынхан сиймхийг нь тааруулж буй мэт "Томчуудын хүүхдүүд нэгнээ зоджээ" гэх дуулиантай зэрэгцүүлэн олон нийтэд дээрх мэдээллийг хүргэсэн нь цаг хугацааны хувьд санамсаргүй давхцал байсан уу, эсвэл өөр зорилготой юу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Тэр тусмаа "О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр хууль ёсных" гэчихээд "Хэро энтертайнмент"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар болон А.Амундра нарт холбогдох асуудалд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгаж байна" гэсэн нь логикийн хувьд зөрчилдөв үү ч гэмээр. Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаглал ид дуулиан тарьж байх үед бэрийнх нь аав Ч.Өгөөдэйбаатар камерийн өмнө "Би охиндоо цүнх, машин бэлэглэсэн" гэж ярьсан атал АТГ-аас мэдээлснээр "Хэро энтертайнмент"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар О.Тэмүүлэнд гурван удаагийн гүйлгээгээр 300 сая төгрөг шилжүүлсэн болж хувирав.

Юутай ч Л.Оюун-Эрдэнэ эх орондоо ирж, намрын халуун улс төрийн бэлтгэлээ эхлэх гээд намынхантайгаа уулзаж байгаа бололтой. Ирэх намар МАН-ын их хурал болж Л.Оюун-Эрдэнийг намын даргаас чөлөөлөх эсэхийг шийдэх юм.

                                                                                                                                                       Д.Төгс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.