Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье


7-р сарын 25
17 цаг 45 минут
          Монголын допингийн эсрэг байгууллагаас Үндэсний их баяр наадамд 4 болон түүнээс дээш давсан 32 бөхөөс авсан шинжилгээний хариуг өчигдөр зарласан. Ингэхдээ гурван бөхөөс допингийн хориотой бодис илэрсэн бөгөөд нэгийнх нь хариу бүрэн баталгаажаагүй, нэгийнх нь нэрийг хэлэхгүй боломжгүй гэж мэдэгдсэн. Нэрийг нь хэлэх боломжгүй бөхийг Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн улсын гарьд Н.Өсөхбаяр гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан улсын гарьд Н.Өсөхбаяр мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.
Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.
Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар “very low” илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.
Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна. Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.
Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.
Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье.
Монгол Улсын гарьд Н. Өсөхбаяр. 2025.07.25
Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална7 цаг 49 минутын өмнөХ.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу9 сар 9. 13:14Ирэх онд МАН-д төрөөс 3 тэрбум 363 сая төгрөг, АН-д 2 тэрбум 568 сая төгрөг, ХҮН намд 756 сая төгрөгийн санхүүжилт олгоно9 сар 9. 12:35УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ9 сар 9. 12:10МАН ирэх долоо хоногт УЗ, Бага хурлаа хуралдуулж, их хурлаа зарлана9 сар 9. 10:05Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна9 сар 9. 9:04УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 9. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 9. 8:53Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо9 сар 8. 20:13ДЦС-5-ыг “Митайм интернэшнл” ХХК барина9 сар 8. 18:39Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу9 сар 8. 17:32Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав9 сар 8. 15:51Мао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү9 сар 8. 14:58Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна9 сар 8. 13:08“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө9 сар 8. 12:49Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо9 сар 8. 12:45Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно9 сар 8. 10:58Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа9 сар 8. 9:45УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 8. 9:33Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан9 сар 8. 9:30Хөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй9 сар 5. 19:44Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ9 сар 5. 17:09Шүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов9 сар 5. 17:04“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно9 сар 5. 17:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.