Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Шадар сайд Усмонали Усмонзодагийн хамт Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
Рогуны усан цахилгаан станц нь Тажикистаны нийслэл Душанбе хотын зүүн урд байрлах Вахш мөрний дээд урсгалд баригдаж буй бөгөөд дэлхийн хамгийн өндөр буюу 335 метрийн өндөр далантай.

Тус станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор жилд 17 тэрбум киловатт.цаг (кВт.ц) цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадавхтай болно гэдгээрээ онцлогтой юм.
Уг станцын анхны турбин 2018 онд, хоёр дахь нь 2021 онд ашиглалтад орсон бөгөөд 2029 он гэхэд бүх зургаан турбин бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр нийт 3600 МВт-ын хүчин чадалтай болох бөгөөд Төв Азийн хамгийн том усан цахилгаан станц болно гэж тооцож байна.
Рогуны усан цахилгаан станц нь Тажикистан Улсын томоохон бүтээн байгуулалт төдийгүй бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой ач холбогдол бүхий стратегийн мега төсөл хэмээн үнэлэгдэж байгаа юм.


Facebook
Twitter
Youtube


Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж, хөгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.gif)

Сэтгэгдэл бичих