Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна


7-р сарын 28
11 цаг 58 минут

         Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын бэлтгэл, явган хүний зам тохижилтын ажил, авто замын ажил зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 28 үүрэг даалгавар өгсөн, дундаж хэрэгжилт 77.6 хувьтай байгааг шуурхай зөвлөгөөний эхэнд танилцууллаа. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай удирдан явууллаа. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил долоодугаар сарын 21-ний байдлаар 53.7 хувийн хэрэгжилттэй байна. Энэ хүрээнд дулааны гол 13.5 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 52 хувьтай, авто зам засвар, шинэчлэлийн ажлын явц 60 хувьтай хэрэгжиж байна. Тодруулбал, нийслэлд 2025 онд он дамжин 31 байршилд 80.5 км, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 8 байршилд 12 км, Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр байршилд 8.4 км авто зам буюу нийт 100.9 км авто зам барихаар төлөвлөсөн, ажлууд үе шаттай хийгдэж байгааг шуурхай хуралдаанаар танилцууллаа. Түүнчлэн 2024-2025 онд угсармал орон сууцны 205 блок дулаалахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр "Угсармал орон сууцны дулаалгын төсөл"-өөр 21 блокийг дулаалахаар тендер зарлажээ. Мөн энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199,842 метр квадрат талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажих шатандаа явж байна.

Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байгаагаас долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа. Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.

Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцыг хурдасгах,

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг емдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах,

Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг яаралтай гаргаж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах,

Нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг хангалттай нөөцөлж, стандартын дагуу агуулах, сав  бэлтгэх,

Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд явган замын тохижилт, авто замын ажлуудыг эрчимжүүлж, байгууллагууд ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэн, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулахыг үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 цаг 47 минутын өмнөОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 цаг 54 минутын өмнөАвтобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 цаг 58 минутын өмнөНийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна8 цагийн өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо8 цаг 1 минутын өмнөНийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо8 цаг 6 минутын өмнөУвс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа8 цаг 6 минутын өмнөДунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв8 цаг 9 минутын өмнөТүймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ7 сар 29. 10:01Оросын бензиний экспортыг түр зогсоожээ7 сар 29. 9:52Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав7 сар 28. 19:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 18:54Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна7 сар 28. 18:4432-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна7 сар 28. 18:41Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа7 сар 28. 18:39Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд даргад хариуцлага тооцож, чөлөөлжээ7 сар 28. 18:31Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 18:26Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ7 сар 28. 18:23Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв7 сар 28. 18:21Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна7 сар 28. 18:19Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 28. 18:16Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 11:58Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 28. 10:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно7 сар 28. 9:12УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь7 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 28. 9:01Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа7 сар 27. 13:42Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө7 сар 26. 20:55Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ7 сар 26. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав7 сар 26. 20:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.