Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ


7-р сарын 28
18 цаг 23 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.

Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван дууны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Гавьяат тамирчин цолоор:

  • Монгол Улсын Дархан аварга, “Увс нуур дэвжээ”-ний тэргүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын газрын дарга, хурандаа, Олон улсын хэмжээний мастер Намсрайжавын Батсуурь,

 

Гавьяат эдийн засагч цолоор

  • “Улаан толгой” чацарганы аж ахуйн захирал асан, эдийн засагч Махминийн Сүхбат,
    Монгол банкны Увс аймаг дахь хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан эдийн засагч асан Цэгмэдийн Зодов,

Гавьяат багш цолоор

  • Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн ахмад багш Жалцавын Зоригоо,
    Увс аймгийн Зүүнговь сумын ахмад багш Батаагийн Ядамсүрэн,
    Хоёрдугаар цогцолбор сургуулийн химийн багш Мягмарын Жаргалсайхан,
    Хоёрдугаар цогцолбор сургуулийн математикийн багш Рагчаадоржийн Одгэрэл,


Худалдааны гавьяат ажилтан цолоор

  • Нийтийн үйлчилгээний газрын ахмад ажилтан, тогооч Хийрэвийн Янжмаа,


Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор

  • Увс аймгийн Өмнөговь сумын сум, нэгдлийн дарга асан Чойнболын Гомбосүрэн,


Гавьяат тээвэрчин цолоор

  • Ахмад жолооч Найдангийн Цэвээн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Тавхийн Шаравхүү
  • Увс аймгийн Ус сувгийн газрын ахмад жолооч Түүвэнгийн Нямаа,

Хүний гавьяат эмч цолоор

  • “Энхжин” хүүхдийн эмнэлгийн их эмч Дамдины Наранцэцэг,
  • Сум дундын эмнэлгийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн эмч Гэжээгийн Анхбаяр,

Гавьяат жүжигчин цолоор

  • Чөлөөт уран бүтээлч, хөөмийч, морин хуурч Жаргалын Эрдэнэдалай,
  • “Ойрад” театрын гоцлол дуучин Уртнасангийн Баатар,


Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • “Ойрад” театрын дууны техникч Жаргалын Алтангэрэл,

Гавьяат дасгалжуулагч цолоор

  • Увс аймгийн Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Юнэрэнгийн Баттогтох нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 цаг 49 минутын өмнөОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 цаг 56 минутын өмнөАвтобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ8 цаг 1 минутын өмнөНийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна8 цаг 2 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо8 цаг 4 минутын өмнөНийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо8 цаг 8 минутын өмнөУвс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа8 цаг 9 минутын өмнөДунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв8 цаг 11 минутын өмнөТүймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ7 сар 29. 10:01Оросын бензиний экспортыг түр зогсоожээ7 сар 29. 9:52Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав7 сар 28. 19:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 18:54Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна7 сар 28. 18:4432-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна7 сар 28. 18:41Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа7 сар 28. 18:39Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд даргад хариуцлага тооцож, чөлөөлжээ7 сар 28. 18:31Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 18:26Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ7 сар 28. 18:23Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв7 сар 28. 18:21Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна7 сар 28. 18:19Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 28. 18:16Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 11:58Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 28. 10:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно7 сар 28. 9:12УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь7 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 28. 9:01Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа7 сар 27. 13:42Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө7 сар 26. 20:55Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ7 сар 26. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав7 сар 26. 20:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.