Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа


7-р сарын 28
18 цаг 39 минут

        Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Тэр бээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйлс, гавьяаг үнэлэн Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч, Увс аймгаар овоглосон хүн бүр орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн  “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй.

Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай,  сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна.

Увсын хөдөлмөр иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг өндөр үржил шимтэй малын үүлдэр угсаа бий болгож, жамц давс, чацаргана жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлэн, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж иржээ.

Нэгэн зууны хугацаанд Увс аймгаас нам, төрийг 44 жил тасралтгүй удирдаж, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн, БНМАУ-ын төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Маршал, Улсын болон Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал, ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээж, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоох үндсийг тавьсан БНМАУ-ын төрийн тэргүүн буюу АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Жамбын Батмөнх тэргүүтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Бэгзийн Гиваан, Түйвээний Дүүдэй нарын Улсын баатрууд, хурандаа генерал Бугын Дэжид зэрэг 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Төрийн шагналтан, 11 академич, 10 гаруй Ардын жүжигчин, 600 гаруй эрдэмтэн,  300 гаруй гавьяат цолтон төрөн гарчээ.

Мөн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Олимп болон дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Одвогийн Балжинням тэргүүтэй үндэсний бөхийн аварга, олимпийн медальтан, спортын алдартан олноор төрөн гарсан хүчтэнүүдийн өлгий нутаг билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 цаг 44 минутын өмнөОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 цаг 51 минутын өмнөАвтобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 цаг 55 минутын өмнөНийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 цаг 57 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 цаг 58 минутын өмнөНийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо8 цаг 2 минутын өмнөУвс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа8 цаг 3 минутын өмнөДунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв8 цаг 6 минутын өмнөТүймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ7 сар 29. 10:01Оросын бензиний экспортыг түр зогсоожээ7 сар 29. 9:52Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав7 сар 28. 19:00Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 28. 18:54Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр 108 айлын орон сууц барьж байна7 сар 28. 18:4432-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна7 сар 28. 18:41Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа7 сар 28. 18:39Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд даргад хариуцлага тооцож, чөлөөлжээ7 сар 28. 18:31Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 18:26Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ7 сар 28. 18:23Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв7 сар 28. 18:21Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна7 сар 28. 18:19Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 сар 28. 18:16Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна7 сар 28. 11:58Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ7 сар 28. 10:25УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно7 сар 28. 9:12УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь7 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 28. 9:01Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа7 сар 27. 13:42Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө7 сар 26. 20:55Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ7 сар 26. 20:53Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав7 сар 26. 20:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.