Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ


7-р сарын 28
18 цаг 54 минут

      Прокурорын байгууллага 2025 оны 7 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 52715 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1145 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 898 хэрэг шинээр нээж, 175 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 32, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, Авлигын 4, Хүний амьд явах эрхийн эсрэг 3,  Хүрээлэн байгаа орчны эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2 хэрэг тус тус байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас төрийн өмчит үйлдвэрийн газарт эрхлэгчээр ажиллаж байсан С.Н нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээ гаргуулан авахдаа бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Улс төрийн албан тушаалтан А.Г нар нь албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг 1 тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж 1 багц ажлыг 2 хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,  

- “Н” ХХК нь агуулахын зориулалттай объектод эмульс үйлдвэрлэх зорилгоор "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан аммонийн гидроксид нэршилтэй химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,  

- НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан Э.Д, Л.О, С.М нарт холбогдох хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Иргэн Б.Д нь гадаад улсаас каргогоор ирүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авч, савлан, бусдад дамжуулсан, мөн худалдаалах зорилгоор 180,1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, А.Н нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,  

- Иргэн Т.Г нар нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубын ажилчдад хутга тулган айлган сүрдүүлж үйлчилгээний төлбөр төлөхөөс зайлсхийж, бие махбодид нь халдсан, эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулна, өмч хөрөнгийг нь устгана гэх зэргээр заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус тус шилжүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зэсийн үнэ сүүлийн 15 сарын дээд түвшинд хүрч, нэг тонн нь 10186 ам.доллар болов54 секундын өмнөTikTok-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв6 минут 3 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ дөрвийн дөрвөн жил ажиллачихаад ядаж "Бамбарууш" кафегаа ч дуусгаж чадсангүй11 минут 16 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 35 минутын өмнөЭх дагины эдэлж хэрэглэж байсан, хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг дэлгэжээ9 сар 15. 18:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргалаа9 сар 15. 18:07Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ9 сар 15. 17:02Л.Оюун-Эрдэнэ: “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээ цуцална л биз. Монгол л хохирно9 сар 15. 17:00Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо9 сар 15. 16:51“Тамгагүй төр” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжүүлж байсан тухай аудитын дүгнэлтийг нууцлав уу9 сар 15. 16:48НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 15. 16:47Зургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ9 сар 15. 16:17Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам9 сар 15. 16:13Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна9 сар 15. 16:09Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу9 сар 15. 15:00Ц.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно9 сар 15. 13:25Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү9 сар 15. 12:12УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг9 сар 15. 11:14Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг авчихсан гээ биз дээ. АТГ намайг шалгаагүй9 сар 15. 11:13Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч дуудаад “Боль, болихгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн9 сар 15. 10:56Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ9 сар 15. 10:14УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Монгол Улс эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хангахад ахиц гаргасан учраас Азийн эмэгтэй парламентчид хүрэлцэн ирж, чуулж, сайн туршлагаасаа хуваалцах боломж бүрдлээ9 сар 15. 10:08Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 15. 9:28Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ9 сар 15. 9:22УИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно9 сар 15. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан9 сар 15. 9:05Д.Амарбаясгалан: Намайг Х.Баттулгатай холбож бичүүлж байгаа нөхөд өөрсдөө түүнтэй хамтарч юу юу хийснийг ард түмэн мартаагүй9 сар 14. 17:18Х.Нямбаатар: Би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Үзэл бодол таардаггүй “Банхрууд” шүү9 сар 13. 15:43Генсек Я.Содбаатарыг БНСУ-аас ирэхээр МАН Удирдах зөвлөлийн хурлаа зарлана9 сар 13. 14:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.